Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймгийн 66.5 га газарт нөхөн сэргээлт хийхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

"Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран оролцож байгаа юм.

Энэ хүрээнд өгөгдсөн чиглэл, төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа  талаар Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэдээллээ.

Ажлын хэсэг энэ сарын 29-ний өдөр тус аймгийн бичил уурхайн дөрвөн нөхөрлөл, дөрвөн тусгай зөвшөөрөлтэй ААНэгжид бичил уурхай эрхлэлт, түүнд төрөөс баримтлах бодлого, нөхөн сэргээлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах менежментийн тайлан, төлөвлөгөө зэрэг асуудлуудаар санал зөвлөмж өгсөн байна.

Дээрх нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд өөрийн талбайд нийт 54.5 га газарт, дүйцүүлэн хамгааллаар эвдэрч эзэнгүй орхигдсон 12 га талбайд нийт 66.5 га газарт нөхөн сэргээлт хийхээр болжээ.

"Нөхөн сэргээлт-2020" улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ нь гурван үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 2020 оны долдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.