Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын ЕБС төгсөгчид олон улсын томоохон их дээд сургуулиудад шууд элсэн суралцах боломж нээгдэж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN

Дотоодын ерөнхий боловсролын сургууль төгсөгч нар олон улсын томоохон их дээд сургуулиудад шууд элсэн суралцах боломж нээгдэж байна.

Тодруулбал, Фаро групп эх орондоо олон улсын суурь боловсролын диплом (IFD) авах боломжтой хөтөлбөрийг нэвтрүүлээд байгаа юм. Тэд энэ хичээлийн жилээс анхны элсэлтээ авах юм байна. Бид энэ талаар   Фаро группийн хөтөлбөр хариуцсан зохицуулагч Б.Намуунтай ярилцлаа.

 

- Монголд Олон Улсын Суурь Боловсролын Диплом авах боломжтой боллоо. Юуны өмнө олон улсын суурь боловсролын диплом гэж юу болох тухай, үүнийг дотооддоо авах боломжтой болж буй нь ямар ач холбогдолтой талаар ярилцъя. 

- Олон улсын суурь боловсролын диплом (IFD) нь төгсөөд дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагч нар авч болох диплом юм. Уг дипломыг авахын тулд нэг жилийн хөтөлбөрт хамрагдах ба өрөөр хэлбэл IFD дипломтой болсноор ахлах сургуулиа төгсөөд  ямар нэгэн олон улсын шалгалт эсвэл хэлний бэлтгэлд явалгүйгээр шууд хүссэн их сургуульдаа элсэх боломж нээгдэж байгаа юм. Сүүлийн үед ахлах сургуулиа төгсөөд ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ шийдэж амжаагүй, гадаадын их дээд сургуульд суралцахын тулд хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх эсвэл өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний хувьд өсөн дэвжих зорилгоор нэг жилийн завсарлага авах хандлага нэмэгдсэн. Тэдгээр сурагчдын хувьд  ч  олон орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн, дэлхийн олон оронд туршигдсан хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа юм.

- Хөтөлбөр ямар агуулгын хүрээнд явагдах вэ? 

- Суралцагч сонгосон гадаадын их сургуульд очоод хэлний ямар нэгэн бэрхшээлгүй суралцах боломжийг бий болгож байгаа гэдэг утгаараа үндсэн хөтөлбөрт англи хэлний гурван шатлалт анги хичээллэхээс гадна бусад бүх хичээл англи хэл дээр явагдана. Үндсэн хөтөлбөрт ерөнхий, ахисан болон академик англи хэл, соёл судлал, математик болон харилцааны хичээлүүд багтсан байгаа. Үүн дээр мэдээллийн технологи, програмчлал, бизнесийн үндэс, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн үндэс, физик, хими, биологи болон дээд математик гэсэн хичээлүүдээс өөрт тохирсон, ирээдүйн мэргэжилд дөхөм болохуйц 2 хичээлийг сонгон суралцана.

- Элсэгчдэд ямар шалгуур тавигдах вэ?

- Насны хувьд 17-19 буюу ахлах сургуулийн 12-р ангийн сурагч эсвэл ахлах сургуулиа төгссөн мөн их дээд сургуулийн 1-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой. Гол тавигдах шалгуур хэлний түвшин байх бөгөөд англи хэлний нэгдсэн түвшин тогтоох шалгалт авна. Гэхдээ англи хэлний түвшин муу гээд санаа зовох шаардлагагүй. Түвшин хүрэхгүй сурагчид Фаро сургалтын төв дээр түвшингээ ахиулах боломжтой.

- Бие дааж бэлдээд, IELTS, TOEFL зэрэг англи хэлний түвшин тогтоох шалгалт болон мэргэжлийн ур чадвар шалгах GMAT, GRE зэрэг шалгалтуудыг амжилттай өгч, олон улсын томоохон их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцаж буй жишээ бий. Тэгвэл танай хөтөлбөрт хамрагдахын давуу тал нь юу вэ? 

- Хамгийн гол давуу тал болон ямар нэгэн олон улсын шалгалт өгөхгүйгээр, хэлний бэлтгэлд суухгүйгээр шууд гадаадын их дээд сургуульд элсэн орох юм. Үндсэн хөтөлбөрүүдээс гадна сурагчдадаа цогц үйлчилгээ үзүүлж, бүхий л талаар дэмжиж хөгжүүлэхээр олон ажлуудыг төлөвлөсөн байгаа.

Ахлах сургуулиа төгсөөд аав ээжийн шахалтаар, найз нөхдөө дагаад эсвэл юунд сонирхолтойгоо мэдэхгүйгээс болоод мэргэжлээ буруу сонгох, их сургуулийг дундаас нь орхих, мэргэжлээ солих хандлага их ажиглагдаж байна. Ингэснээрээ эцэг эх ч тэр хүүхэд ч тэр цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө их хохирдог. Тиймээс бид сурагчдадаа карьер зөвлөгөө буюу өөрийн сонирхол, ур чадвар, зан чанараа танин мэдэх, ирээдүйд ямар чиглэлээр суралцах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, чиглүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Мөн их дээд сургуулиа сонгох, өргөдөл гаргах, эсээ бичих гээд бүхий л үед байнгын туслагч байж, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой. Манай Faro Foundation маань Фэйсбүүкийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. Фэйсбүүк компанитай хамтран олон ажил төлөвлөсний нэг нь фэйсбүүк болон цахиурын хөндийн технологийн том компаниуд руу хийх зуны аялал байгаа. Энэ бол ирээдүйд мэдээллийн технологийн салбарт өөрийгөө сойх гэж байгаа сурагчдын хувьд маш том боломж болох болов уу.

Мөн бид ирээдүйн дижитал иргэддээ зориулж VR Lab тохижуулсан. Хичээлдээ хамрагдахын зэрэгцээ код бичих болон виртуал реалитигийн талаар ойлголттой болох гээд олон нэмэлт хөтөлбөр багтсан. Үүнээс гадна сар бүр сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулж, нийгэмд идэвхтэй, өөрийгөө бусдад бүрэн дүүрэн илэрхийлж, багаар ажиллаж чаддаг хүнийг бэлтгэхийг зорьж байна. Нэг үгээр энэ хөтөлбөрийг зөвхөн гаднын их дээд сургуулиудад сурагчдыг зуучилдаг хөтөлбөр мэтээр ойлгож болохгүй. Манай нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан, нийгмийн олон асуудлыг шийдэхэд чиглэж, тусгайлан бэлтгэсэн 21 дүгээр зууны иргэнийг бэлтгэхэд гүүр болох хөтөлбөр юм. 

- Насны дээд хязгаар их сургуулийн нэгдүгээр курс уу? Таны хэлснээр, найз нөхөд, эцэг эхийн шахалтаар сонирхолгүй мэргэжлээ сонгосон, үүнээсээ болж их сургуулиа орхихоор шийдсэн 2, 3 дугаар дамжааны оюутнууд ч байдаг. Тэдгээрт энэ хөтөлбөр хаалттай гэсэн үг үү? 

- Энэ хөтөлбөр маань насны хувьд хязгаар тогтоогоогүй хэдий ч хөтөлбөрийн агуулга болон хичээллэхийн хэлбэр нь 17-20 насны оюутан, залууст илүү тохиромжтойгоор зохион байгуулагдсан зориулагдсанаараа ялгаатай байдаг. Хэрвээ 2, 3 дугаар дамжааны оюутнууд суралцах хүсэлтэй бол мэдээж бид хүлээж авах боломжтой. 

- Ахлах сургуулийн 12 дугаар ангид суралцаж байгаа сурагч нар ч хамрагдах боломжтой гэж байна. Гэтэл 12 дугаар ангийн сурагч нар маань Элсэлтийн Ерөнхий Шалгалтдаа бэлдэх гээд өмнөх жилүүдээсээ ч илүү ачаалалтай байдаг шүү дээ. Үүн дээр нэмээд 8 хичээл буюу нийт 120 кредит цагийн хичээл судална гээд бодохоор нэг сурагчид ирэх ачаалал нилээд өндөр байх юм шиг харагдаж байна? 

- Тийм ээ. Хөтөлбөрийг бүтэн цагийн болон хагас цагаарийн гэж авах боломжтой. Бүтэн цагийн гэдэг нь 1 жилийн хугацаанд нийт кредит цагаа авах боломжтой бол хагас цагийн гэдэгт нь 2 жилийн хугацаанд ачаалал багатайгаар кредитээ дуусгах боломжийг олгож байгаа юм. 12 дугаар ангид суралцаж байгаа сурагчдын хувьд бид хагас цагийн хөтөлбөрийг санал болгож болно. 

- Фаро групп IFD диплом олгох сургалт зохион байгуулах эрх авахын тулд өөрөө ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Хөтөлбөрийн дагуу орох хичээлүүдийг ямар багш боловсон хүчин орох нь сонирхолтой байна?

- Бид Англи улсын боловсролын яамны чанар шалгалтын хяналтын хорооны албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болох NCC байгууллагатай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Багш нараа ч шаардлагын дагуу бэлтгэн сургаж сертификатжуулсан байгаа. NCC нь хамтран ажиллаж буй байгууллагынхаа үйл ажиллагааны тогтвортой байдал, боловсон хүчний чанар, нийгэмд үзүүлж буй үр нөлөө гэх мэт олон хүчин зүйлд тулгуурлан олон талаас нь дүгнэн хөтөлбөр хэрэгжүүлэх сургуулийн зөвшөөрөл олгодог. 

- Хөтөлбөрт хамрагдсаны дараа яах вэ?

- Суралцагч IFD Level 3 дипломыг авах болзлыг хангахын тулд үндсэн 6, сонгон судлах 2 хичээлийг судалж, олон улсын шалгалтыг амжилттай өгсөн байх шаардлагатай. Шалгалтын хувьд 40 болон түүнээс дээш хувьтай өгсөн тохиолдолд амжилттай өгсөнд тооцогддог. Уг хөтөлбөр маань дэлхийн 70 гаруй их сургуультай итгэмжлэл үүсгэн хамтран ажилладаг. Өнгөрсөн жилийн төгсөгчдийн хувьд University of Leeds, London School of Economics, Berkeley College, Northeastern University гэх мэт Их Британи, Америк, Канад, Австралийн шилдэг их сургуулиудад амжилттай элсэн орсон.

 

- Фарог бид сургалтын төвийнх нь хувьд сайн мэднэ. Группийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

- Фаро Групп маань анх Фаро сургалтын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд 6 жилийг ардаа үдсэн байна. Одоогоор бид үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Faro Language and Scholarship буюу англи хэлний сургалт болон их дээд сургуульд зуучлах үйлчилгээ үзүүлж байна. Faro Foundation маань Фэйсбүүк компанийнийн албан ёсны Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд “Тоон бичиг үсэгтэн” сургалт гэх мэт түлхүү нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Мөн өнгөрсөн жил бид International Foundation Diploma буюу олон улсын суурь боловсролын диплом олгох нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхээ аваад байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс анхны элсэлтээ авах гэж байна. Мөн бид VR Lab байгуулж сурагчиддаа VR дээр хэрхэн контент бүтээх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай ойлголт мэдээллүүдийг зааж байна.

 



IFD хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуус Фаро группийн 7000-7222 утсаар, https://www.facebook.com/Ifdschool/  хуудсаар холбогдож мэдээлэл авна уу.

 


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.