Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Чехээс ирсэн оюутан эмэгтэйг 09:00 цагт Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:41 2020/07/30

Чех улсаас ирсэн оюутан эмэгтэйг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болохыг албаны эх сурвалж хэллээ. Түүнийг өглөө/2020.07.30/ 09:00 цагт хилээр нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.

09:42 2020/07/30

"Чехээс ирсэн оюутан охиныг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна"

Чех улсад сурдаг оюутан ОХУ-аар дамжин улсын хил дээр ирээд байгаа ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан шууд бичлэг хийж мэдээлсэн юм.

Тэрбээр "Чех улсад сурч байгаад машинаар дайгдаад ирсэн Монгол иргэн байна аа. Орос улс хил дээр зөвшөөрөөд гаргасан. Харин Монголын хилээр оруулахгүй буц гээд байх юм аа.

Орос буцаад оруулахгүй гээд Монгол руу ч оруулахгүй байна. Одоо яах ёстой вэ. Монголын иргэн Монголдоо орж болохгүй юм уу" хэмээгээд шууд бичлэг хийж учир байдлаа тайлбарлаж байв.

ВИДЕО:

https://www.facebook.com/baasogohgui/videos/883311378741189/

Одоогоор оюутан эмэгтэйг хилээр нэвтрүүлэх эсэх талаар УОК-оос албан ёсоор мэдээлэл гаргаагүй байгаа.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөө өглөө 07:36 цагт холбогдох хүмүүстэй ярихад "Оюутан охиныг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна" гэх хариулт өгсөн талаар твиттер хуудастаа жиргэжээ.

 

10:41 2020/07/30

Чех улсаас ирсэн оюутан эмэгтэйг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болохыг албаны эх сурвалж хэллээ. Түүнийг өглөө/2020.07.30/ 09:00 цагт хилээр нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.