Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн.
Зарим нислэгүүдийн талаар тодруулж мэдээлэл өгье. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. 170 хүний суудалтай тус онгоцоор ирэх 100 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.
Наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ.
Өнгөрсөн хугацаанд 15,018 иргэнийг 40 улсаас татаж авсан. Франкфуртийн нислэгээр Африкт байсан цөөн тооны иргэдийг татаж аваад байна. Үүн дээр одоо 49 улсаас 12,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа учраас өргөдөл гаргасан дарааллаар нь ил тод мэдээлж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!