Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцаа холбооны салбарын 99 жилийн ойн мэндчилгээ

ikon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж, үүсэж хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг байсан харилцаа холбооны салбар маань нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд нэвтэрч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлээр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүртэж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах байнгын хэрэглээ болсон алгандаа багтах Ухаалаг утаснаасаа  хүртэж, Цахим засаглалыг бий болгож байгаа нь томоохон ололт амжилт билээ.

Хил хязгаар хаалттай байгаа энэ онцгой цаг үед олон улсын хурал уулзалт,семинар, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хичээлүүд мэдээллийн технологийн тусламжтайгаар тасралтгүй явагдаж байгаа нь Та бидний ажлын үр шим, хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн хөгжлийн түүх, бахархах үнэт зүйлс гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.  

Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж салбарынхаа түүхийг бичилцэж яваа үе үеийн ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч багш, үйлчлүүлэгч, үйлчилгээний байгууллагуудын ажилтан, албан хаагчдадаа орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон болон хувиасаа хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.            

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.