Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Хувьсгалчдын гудамжинд дулааны шугамын ажил хийгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор Эх нялхасын зүүн талаар МҮОНРТ-ийн байрнаас Тасганы овооны уулзвар чиглэлийн төв замыг 2020 оны долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд түр хаажээ.
Иймд Эх нялхасын баруун талаар өгсөөд хойд талаар нь Зурагтын эцэс рүү явах хөдөлгөөнийг зорчуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!