Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ойн дагалт баялгийг болц гүйцсэн үед нь байгаль хамгаалагчийн зөвшөөрлөөр түүж, бэлтгэнэ үү

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч зэрэг 33 алба хаагч баяр наадмын амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэн иргэдэд зөвлөгөө мэдээлэл, албан шаардлага хүргүүлэн ажиллажээ.

Тухайлбал, Улиастайн ам буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн ам боож буусан 64 айл өрхөд албан шаардлага хүргүүлсэн бөгөөд нийслэлийн ногоон байгууламжид амарч, зугаалж байсан 1,093 иргэнд зөвлөмж мэдээлэл өгсөн байна. 

Эдгээр өдрүүдэд нийслэлийн хэмжээнд дуудлага мэдээллийн дагуу гурван төрлийн могой, начин шонхрын гурван үр төл, сарьсан багваахайны үр төлийг байгальд тавьсан талаар НОБГ-аас мэдээлэв. 

Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль хамгаалах хэлтсийн дарга Т.Чингэл "Иргэд ногоон бүсэд зорчиж байх үедээ зэрлэг амьтан, тэдний үр төлийг байгальд нь олбол авалгүйгээр, үлдээж байхыг хүсье. Учир нь тухайн газраас нь авч, байгаль хамгаалагчид өгснөөр зэрлэг амьтны үр төлийг орчин солигдох, хоол тэжээл холдсоны улмаас эндэх тохиолдол гарч байгаа учраас зөвхөн гэмтсэн тохиолдолд НБОГ-т мэдэгдэх нь зөв" гэлээ. 

Мөн тэрбээр "Ойн дагалт баялаг буюу жимс, жимсгэнэ, самар зэргийг түүх бэлтгэх явдал их гарч байна. Хуулийн дагуу ойн дагалт баялгийг зөвхөн болц гүйцсэн үед нь байгаль хамгаалагчийн зөвшөөрлөөр Ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг авч, зөвлөгөө, хяналтын дагуу бэлтгэх, ашиглах эрхтэй болдог" гэлээ. 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

"Ойн дагалт баялаг” гэж Ойн тухай хуулийн 3.1.12-д заасныг дагуу ойн сангийн газарт ургадаг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ.

  • жимс, жимсгэнэ,
  • мөөг,
  • самар,
  • эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал,
  • модны холтос, үйс,
  • хусны шүүс,
  • давирхай,
  • ойн хөвд, хөвхөн

Нөөц ашиглах зөвшөөрөл олгох

Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас ойн дагалт баялаг түүх зөвшөөрөл авна.

  • Байгаль хамгаалагч Ойн тухай хуулийн 38.4-д заасны дагуу ойн дагалт баялгийн нөөц, тархац, тухайн жилийн ургацын байдал зэргийг харгалзан үзэж эрхийн бичиг олгоно.
  • Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгоно.
  • Давагдашгүй хүчин зүйлийн улмаас нөөцийг бэлтгэж амжаагүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нэг удаа иргэнд 5 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.
  • Эрхийн бичгийг түүний хүчинтэй байх хугацаанд дахин олгохгүй.

Нөөцийг ашиглах хугацаа

Тухайн сум, дүүргийн ойн анги эсхүл байгаль хамгаалагч нь нөөцийн түүх хугацааг тодорхойлно.

  • Цэцэг, ургамлын иш, навч, навчны иш, мөчрийг ургамлын ургах хугацааны тохиромжтой үе шатанд түүнэ.
  • Жимс, мөөгийг нэр, төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа бэлтгэнэ.
  • Үндэс, үндэслэг ишийг тухайн ургамлын ургах хөгжлийн ээлжит үе шат өнгөрч, хагдралтын хугацаанд бэлтгэнэ.
  • Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 5 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд бэлтгэнэ.
  • Модны давирхайг ургамлын вегетацийн хугацаанд буюу 5 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бэлтгэнэ.
  • Хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ.

 Байгалийн баялаг ашигласны төлбөр

Д/д

Байгалийн нөөц ашиглалт

Төлбөр /кг.төг/

Тайлбар

 

1

2

3

1

Хуш модны самар

500

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 25 кг хүртэлх

Жимс

2

Монос

300

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 10 кг хүртэлх

3

Долоогоно

500

4

Өндөр улаагана /хад/

300

5

Улаан улаагана /улаалзгана/

300

6

Нэрс /хөх нэрс/

300

7

Анис, алирс

300

8

Өргөст нохойн хошуу

250

9

Далан халс /чонын элэг/

250

Мөөг

10

Юүлүүр Ташуумаг

300

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 20 кг хүртэлх

11

Ягаан сархиаг

300

12

Шар-ногоон Ур мөөг

300

13

Хэврэг чидмэг

300

14

Тосондой

300

15

Эгэл далбига

300

Бусад

16

Хөвд

150

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 20 кг хүртэлх

17

Хусны шүүс /л/

500

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 5 литр хүртэлх

18

Нарсны шилмүүс

400

-

19

Давирхай

2,000

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 20 кг хүртэлх

Хэрэглээний мод

20

Гацуур

18,000

Үйлдвэрлэл, арчилгаа, цэвэрлэгээний огтлолоос гарах хэрэглээний модны төлбөрийн хэмжээг том хэмжээний хэрэглээний модонд тооцсон бөгөөд дунд хэмжээний хэрэглээний модонд төлбөрийн хэмжээнээс15 хувиар, жижиг хэмжээний хэрэглээний модонд төлбөрийн хэмжээнээс 30 хувиар бууруулж тооцно.

Мод тээврийн зай 50 км хүртэл зайд ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ

21

Нарс

18,000

22

шинэс

18,000

23

Хус

9,000

24

Улиас, улиангар

9,000

25

Бургас

9,000

Хэрэглээний мод

25

Гацуур

6,000

Мод тээврийн зай 50 км хүртэл зайд ойгоос түлээ мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ

26

Нарс

4,800

27

шинэс

3,600

28

Хус

2,400

29

Улиас, улиангар

2,400

30

Бургас

2,400

31

Бусад мод бут сөөг

3,240