Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Шалаа цөмөлж ашигласан газ нь дэлбэрсний улмаас байрны эд хогшил нь эвдэрч, хоёр хүн түлэгдсэн дуудлага ирсэн"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Нийслэлийн Онцгой комисс болон НМХГ-ын даргын холбогдох тушаал шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 248 байцаагч холбогдох объектууд дээр, бэлэн байдалд 252 байцаагч буюу нийт 500 гаруй улсын байцаагч дээрх өдрүүдэд хяналт шалгалт хийж, бэлэн байдалд ажилласан" хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай онцоллоо. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд долдугаар сарын 10-15-ны өдөр 14 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал,

  • Барилгын техник хяналтын чиглэлээр 3
  • Газрын тосны хийн хяналтын чиглэлээр -1
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр -1
  • Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр -5
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэл -1
  • Хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр -3 дуудлага ирсэн байна. 

Мөн тэрбээр "НМХГ-ын улсын байцаагчид Хүй долоон худаг, 13-р зуун цогцолборт хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр хуушуур болон холбогдох худалдаа эрхэлж байсан 19 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 150 мянган төгрөгийн торгууль тавьсан. Гэхдээ энэ жил худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүйтэй холбоотойгоор гарсан зөрчил өмнөх онуудтай харьцуулбал хэд дахин бага байлаа. 

Нэг ноцтой дуудлага ирсэн нь долдугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 44-р байрны нэгэн айлд хийн газ дэлбэрч, байрны эд хогшил эвдэрч, хоёр иргэн нь түлэгдсэн явдал.

Дуудлагын дагуу НМХГ-ын холбогдох байцаагч газар дээр нь очиж ажиллахад тухайн байрныхаа шалыг доошоогоо цөмөлж, зөвшөөрөлгүйгээр тэр газраа газаа хэрэглэж байсан нь шалгалтаар илэрсэн.

Иймд манай байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн" гэлээ.

Иргэд зориулалтын бус байранд, зөвшөөрөлгүйгээр хийн газыг ахуйн орчиндоо хэрэглэж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг НМХГ-аас онцгойлон анхааруулж байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2523846044572589/