Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нэргүй: Туул голд осолдсон 11 настай хүүхдийг 200 км газарт шумбалт хийн, хайж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2523846044572589/

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу 260 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. 

Дээрх хугацаанд гал түймрийн улмаас нэг, усны ослоос нэг, үерийн далангаас нэг, нийт гурван буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна" гэлээ. 

 "Долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүл ажилласан"

Налайх дүүргийн нэгдүгээр хороо Туул голд 11 настай хүүхэд осолдсон дуудлагаар тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн аврах анги-105-ын нийт 19 алба хаагч, гурван техник хэрэгсэл, хоёр завьтайгаар Туул гол дагуу 200 км газарт шумбалт хийн, эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Түүнчлэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэйгээр долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажилласан байна. 

Алба хаагчид голын усанд боогдсон, голд автомашинтайгаа суусан, живж байсан 251 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргасан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэв.