Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

ШҮДЛЭН: Айргийн тавд хурдалсан хүлгүүд

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд энэ жил 313 үрээ шандас шалган уралдахаар бүртгүүлснээс 70 орчим нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Хурдан хүлгүүдээс

  • Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ,
  • Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын уяач Аюушжавын Лхагвын хүрэн үрээ,
 
Шүдлэн, түрүү магнай ба аман хүзүү (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Айргийн гуравт Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дөлгөөний халиун үрээ,
 
Шүдлэн, айргийн гурав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Айргийн дөрөвт Дорнод аймгийн Халхгол сумын аймгийн алдарт уяач Бавуугийн Батсүхийн хүрэн үрээ,
  • Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач У.Тамирын уясан Увс аймгийн алдарт уяач н.Гүнчин-Ишийн хул үрээ тус тус хурдаллаа. 
 
Шүдлэн, айргийн дөрөв ба тав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn