Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХЯЗААЛАН: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын хар үрээ түрүүллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Хязаалан, айргийн тав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 170 гаруй хязаалан насны морьд шандсаа сорилоо. Үүнээс

  • Түрүү магнайд Төв аймгийн Алтанбулаг аймгийн сумын уяач Г.Ганбаярын хар үрээ,
 
Хязаалан, түрүү магнай (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн үрээ,
  • Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хүрэн үрээ,
 
Хязаалан, аман хүзүү болон айргийн гурав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Занганы Пүрэв-Очирын хүрэн үрээ,
  • Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.
 
Хязаалан, айргийн дөрөв ба тав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn