2020/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.09₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
09:00
S26
17°
10:00
S26
17°
11:00
S26
18°
12:00
S26
18°
13:00
S26
18°
14:00
S26
19°
15:00
S26
21°
16:00
S26
23°
17:00
S26
24°
18:00
S26
24°
19:00
S26
22°
20:00
S26
20°

Нийслэлийн иргэдийн төлсөн татвар юунд зарцуулагдаж байгаа вэ?

ikon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэд танилцуулав. 

Энэхүү эмхэтгэл нь Нийслэлийн татвар төлөгч иргэн таны болон нийслэлийн олон аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн үр шимээс бүрдэж байгаа төсвийг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх талаар  нээлттэй мэдээлэл өгч, цаашлаад иргэдийн хяналт, оролцоог дэмжихэд чиглэгдсэн гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү онцлон хэлэв.

Эмхэтгэлийг боловсруулахад Дэлхийн Банк, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ. Тус эмхэтгэлд Нийслэл хотын 2020 оны хөгжлийн бодлого, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, төрөөс, мөн нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийнхээ төлөө, ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл багтсанаас гадна “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “ХОТ” бодлого, иргэдэд чиглэсэн ямар төрлийн үйлчилгээ, дэмжлэгийг хаанаас хэзээ авч болох зэрэг иргэдийн хөтөч, туслагч болохуйц мэдээллийг агуулснаараа өмнөх жилийнхээс онцлогтой юм байна.

Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn, www.irgen-tur.mn  цахим хуудаснаас татах боломжтой. 

Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Төгслхам, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн засаглалын хөтөлбөрийн менежер Г.Пүрэвтогтох нар хүргэлээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

x