ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Татан авчрах хүмүүсийнхээ мэдээллийг ил тод болгохыг гадаадад гацсан иргэдийн ар гэр, төлөөлөл УОК-оос шаардлаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ болон гадаадад гацсан иргэдийн ар гэрийн төлөөлөл гадаадад гацсан монголчуудын нөхцөл байдал хурцдаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-т шаардлага хүргүүлж байгаа аж. 

"Гадаадад гацсан 12,000 бий. Эдгээр иргэд нь урт хугацаагаар амьдардаг иргэд биш зайлшгүй шаардлагаар түр хугацаагаар явсан хүмүүс"

 
гэрэл зургийг MPA.mn

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл “Гадаадад гацсан 12 мянган иргэн бий. Эдгээр иргэд нь урт хугацаагаар амьдардаг иргэд биш зайлшгүй шаардлагаар түр хугацаагаар явсан, Монгол Улсдаа амьдардаг хүмүүс. Ихэнх нь эрүүл мэндийн шалтгаан, зайлшгүй шаардлагатай ажлаар явсан хүмүүс. Тэгэхээр эх орноосоо зугатаж явчихаад одоо эх орондоо хайртай болсон юм уу гэж ташаа ойлгохгүй байхыг хүсье. Үүнээс гадна хэд хэдэн ташаа ойлголтыг зарлуулъя. Үүнд,

  • Ирж буй иргэд нь улсын зардлаар наашаа ирж байна гэдэг нь мөн ташаа ойлголт.
  • Үүнээс гадна Монгол Улсад иргэдээ авч ирэх хангалттай нөөц боломж байхад нөөц боломжоороо авч байна гэж ойлгуулаад байна. Гадаадын авиа компаниуд нисэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсад ч өөр компаниуд байна. Энэ талаар УОК-т мэдэгдсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй. 
  • Монголд тусгаарлах зочид буудлууд тохиролцож чадвал хангалттай бий. Зочид буудлуудын холбооноос хүртэл хүлээж авч болно гэдгээ хэлсэн байсан.

Тиймээс эдгээр иргэний гэр бүлийн төлөөлөл болон төрийн бус байгууллага хамтран онгоцонд суугаад ирж байгаа хүмүүсийн нэрсийг нээлттэй болгож, олон нийтийн хардалтыг арилгах зэрэг асуудлаар УОК-т шаардлага хүргүүлж байна. Шаардлагын тухайд,

  1. Татаж авах хүнийхээ тоог нэмэх
  2. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлТББ-аас УОК-т хөндлөнгийн хяналт оруулах
  3. Тусгаарлах байрны асуудлыг хурдан шийдэж өгөх" гэв. 

"Олон иргэн гудамжинд амьдарч байна. Энэ байдал цааш үргэлжилбэл ямар олон хүн хохирохыг хэлж мэдэхгүй"

 
гэрэл зургийг MPA.mn

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын нарийн бичгийн дарга Б.Энхгэрэл “Хил хааснаас хойш 3,000 гаруй иргэн хандаж, манай байгууллага сайн дурын судалгаа 500 гаруй хүний авсан мэдээллээр дата цугларсан. Монгол иргэдээ таван шаардлагаар ялгаварлан үзэх нь буруу юм. Олон залуучууд оюутны байрнаасаа хөөгдсөн, виз нь цуцлагдах гээд байгаа зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Олон иргэн гудамжинд амьдарч байна. Энэ байдал цааш үргэлжилбэл ямар олон хүн хохирохыг хэлж мэдэхгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [120.17.72.58] 2020/7/16
австрали улсад 2 дахь давалгаа үүссэн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна настангууд их байна мөн жирэмсэн хүмүүс тх байна. яаралтай онгоц явуулаачээ мөнгөө төлөөд явмаар байна
1 | 0 Хариулах
Зочин [218.219.32.50] 2020/7/11
Өндөр настай.жирэмсэн.оюутан нар л хүн юмуу.хугацаагаа дуусгасан гэрээний ажилчид ч харих гээд хүлээгээд л байгаа шд.тэд хүний тооноос хасагдсан бололтой.нислэг болгонд л нөстай хүн жирэмсэн эмэгтэй оюутнууд л гэхийн
0 | 0 Хариулах
Зочин [123.223.67.25] 2020/7/11
УОК гадаадаас иргэдээ биш цогцос зоох болох нь шуу!!! зовхон монгол иргэддээ хилээ нээ!!!
1 | 0 Хариулах
saraa [192.82.75.129] 2020/7/9
ABSTRALI RUU SNUUD NISLEG HIIH HEREGTEI BNA, TEND HUMUUS HUND BNA SNUU,
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.26] 2020/7/9
Та бүхэн төр төр гээд байлгүй эхлээд олны хүчээрээ 1 шийдэл олчих. Тэр шийдэл чинь ард түмэнд эрсдэлгүй байх ёстой. Тэгээд тэрийгээ УОК-д үндэслэлтэй тайлбарла, араас нь хөөцөлд. Зүгээр хурал зарлаад хэдэн факт тоо хэлээд үхлээ хатлаа гэснээр ямар ч асуудал шийдэгдэхгүй шүү. Шийдэлтэй ярь.
2 | 9 Хариулах
Зочин [210.131.147.94] 2020/7/9
Бүх шийдлийг нь гаргаад өгсөөн. Эрсдлийн судалгааг нь хийж өгөөд, гадны авиа компанитай яриа хийгээд онгоц нисгэхээр болоод, гадны яам тамгын газартай холбогдож гадны улсых нь хилийн хязгаарлалтыг шийдүүлээд. Бүгдийг нь иргэд өөрсдөө хийсэн гээд боддоо. Гэтэл манай УОК-хон л хамаг юмны таглаа болчихоод байгаа юм. Ямар ч чадваргүй, хүнийг гэх сэтгэлгүй, тооцоо судалгаагүй. Зүгээр л хүнд суртал, эрх мэдлээ ашиглаж хүнд мундаг харагдахын тулд хааж боосон улсууд.
10 | 1 Хариулах
210.131.147.94-д [104.248.132.97] 2020/7/9
Юу гэж тийм дураараа юм байхав дээ. Тэгж иргэд дур мэдэн өөрсдөө зохицуулах юм бол УОК гэж байгаад, дээрээс нь улс нийтээрээ даяараа онцгой байдал зарласны хэрэг байхгүй ш дээ. Зүгээр л талд бэлчиж буй хонин сүрэг л болно. Гол нь улс хяналтаа алдахгүйгээр ард иргэдээ татан авах гэж л ингэж зохицуулалт хийж байна шүү дээ. Тэгж дур зоргоороо аашилбал тэгээд л бүгдээрээ хамтдаа сүйрэх байлгүй.
4 | 5 Хариулах
104.248.132.97-д [210.131.147.94] 2020/7/9
Уг нь бол чиний зөвшдээ. Гэхдээ хардаа онцгой байдал зарлаж, хүмүүсийнхээ эрхийг хааж боочихоод, өөрсдөө ямар ч ажлаа хийж чадахгүй, найр наадам, сонгууль гээд хэн ч нөхцөл байдалдаа анхаарал хандуулахгүй байнашдээ. Иргэд аргаа барахдаа УОК-н хийх ёстой ажлыг өмнөөс нь хийж байгаа нь энэ.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.217] 2020/7/9
хэдэн зуун сая хүнтэй улс орнууд бол энэ өвчнөөр хүн амь нь үхэж хорогдоод ч сүргийн дархлаатай тал нь үлдэнэ. тухайн улсад харин ч ашигтай, илүү тэтгэврийн хөгшин ядуусын хорооллоос сална. Монголд илүү хүн байхгүй, 3-хан сая хүнтэй, илүү олуулаа болох хэрэгтэй улс тул өвчин тараах нэг ч гэсэн хүн алдах бодлого байхгүй. харин Монголд өвчин тарааж хүн амын багасгах сонирхолтой хүмүүс инээгээд л хилээ нээ нээ амьдрал тань хэцүүд лээ хөөрхий боллоо, бусад улс зүгээр л байна ш дээ гээд сууж байгаа даа.
3 | 5 Хариулах
Зочин [66.181.187.246] 2020/7/9
Тэр талаар бас бодмоор юм даа
0 | 0 Хариулах
awilga [66.181.161.14] 2020/7/9
МАН шүү дээ
0 | 0 Хариулах
Батсайхан [202.131.248.170] 2020/7/9
Хүний хувийн нууц биш үү хамаагүй ярих юмаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2020/7/9
enhgerel avgai zaluu bandi nariin booviiig hohoj amandaa taviulah durtai avgai daa
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.10] 2020/7/9
monhdol bandi hajuud suugaa avgaig husdag gardaa chi bitgii olon yum hutsaj bai bandiaa toriin ajiliig chi meddeg yum bish boos min neg huneees 200 nogoon avch bgaa luivarchin chi
1 | 2 Хариулах
Зочин [202.126.88.217] 2020/7/9
ядуу эдийн засагтай ядарсан эх оронтой гэдэгээн мэдэрч баймаар юмдаа алтан загасны үлгэрийн эмгэн шиг яасан их юм хүсдэг юм бэ гадаадад бгаа иргэд чинь. хаа хаанаа хэцүү байгаач төр засаг аваачаад хаячихсан юм шиг аашиллах юмаа ихэнх гадаад гоё монгол хэцүү муухай монголоос зайлнаа гээл зоридог биз дээ тийм бж харийн оронд өвчин гараад ажил олдохгүй болоод ирсэн чинь Монгол нь л схан бусад нь муухай миний эх орон би эх орондоо очмоор бн гд бх юм Даварчихсан иргэд бас бх юм төр засгаа муулаал
5 | 9 Хариулах
Зочин [203.63.100.166] 2020/7/9
Гадаадад ажлын байрнууд нэг нэгээрээ байхгүй болж байна, гадны иргэд нь өөрсдөө хүнд байдалд орж байна. Ийм болоод монголчууд за болохоо байлаа, нутаг буцъя гээд байгаа юм. Энийг ойлгохгүй байна уу. Даврана ч гэх шиг. Монгол хүн монгол руугаа зорьж болдоггүй юм уу
4 | 2 Хариулах
Зочин [202.126.88.217] 2020/7/9
Хэн дуртайдаа яв гэсийн Тэглээ ч яг гадаадад ажиллаж амьдраад суурьшсан хүмүүс ирэхгүй монголын хорт утаанаас зугтаж явсан гарууд л ирэх гд үхэлдээд бгаа юм бнлээшд
4 | 5 Хариулах
Зочин [203.63.100.166] 2020/7/9
Цү цү. Байр, хамаг юмаа барьцаанд тавиад жил, 2 жилийн өмнө гадаад руу сурахаар явсан оюутнууд зөндөө бий. 2 жилийн өмнө корона гарна гэдгийг мэдэх ёстой байж л дээ, таны санаагаар бол
3 | 3 Хариулах
М [93.199.70.155] 2020/7/11
Үндэсийг нь ярьвал төр засаг ч гэсэн буруутай. Эх орондоо ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгж чадсан бол, иргэдээ боддог байсан бол, боломжын цалин өгдөг байсан бол, эрүүл мэндийн салбарах хөгжүүлсэн бол, боловсрол салбарыг хөгжүүлсэн бол монголчууд харь орныг зорих шаардлага байх бсан болов уу? Өөрөө төрийн хүн бололтой эсвэл юугаар дутаж гачигддаггүй хүн юм уу? Ядарсан эдийн засагтай орон тэрбумаар найр хийж хэд хоногоор шоудаж явах уу? Гаргасан хөл хориогоо дээдсүүд нь зөрчиж болдог иргэд нь шаардлага тавиж дуу хоолойгоо хүргэх гэхээр төрийн цагдаа нь ирж дарамталдаг Ядуу эдийн засагтай биш ядуу оюуны хомсдолтой гэвэл зохих юм биш үү
0 | 0 Хариулах
Зочин [106.102.11.221] 2020/7/12
Үхэж далдраасай билээ
0 | 0 Хариулах
hm [192.82.67.21] 2020/7/9
Irj baigaa humuusiin nersiig il bolgoh shaardlagiig demi bna.
4 | 2 Хариулах
hm [192.82.67.21] 2020/7/9
Mongold ocher dairch irehiin tuld UOK uguh avilga $1000 gej chih delssen shuu unen hudaliig medehgui.
3 | 0 Хариулах
Зочин [210.131.147.94] 2020/7/9
ugui 3000$
2 | 0 Хариулах
Ах [124.158.111.52] 2020/7/9
Зөндөө л ирээд байгаа ш дээ Сүржигнээд
3 | 6 Хариулах
Зочин [66.181.188.83] 2020/7/9
uruu gadaadad bsn bol ingej helkude
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.242] 2020/7/9
УБ-т байгаа 600 буудлаас 10 нь л тусгаарлалтын хүмүүсийг авч байгаа. Зах зээлийн нийгэмд үнэ чөлөөтэй байх ёстой. 50 мянган төгрөг гэдэг бол социализмын үеийн сэтгэлгээ. Зарим хүмүүст эх орондоо ирж л байвал буудлын үнэ хэд байх нь их чухал биш байгаа. Өндөр зэрэглэлийн буудлууд нэг шөнө орж архидаад, кекс хийгээд гардаг сапирцан буудлуудтай адилхан үнээр хүн авч чадахгүй. Тийм учраас хүмүүст мөнгөнийхөө боломжоор дуртай буудлаа сонгоод байрлах боломжийг нь өгчихмөөр байна.
5 | 2 Хариулах
Зочин [104.248.200.88] 2020/7/9
Яг үнэн. Наадхыг чинь л хэлэхээр 50к чинь хангалттай ашиг олж болох боломжийн үнэ гээд гадаадад байгаа хүмүүс загнаад байх юм байна лээ. Чанар дагаж үнэ байдаг болохоор л олдож байгаа буудлууд нь хямдхан газрууд байна. Тэгээд тэрийгээ шорон шиг газар хорилоо, хоол гэж шанхуу өглөө гэж яриад байгааг нь л огт ойлгохгүй байгаа юм даа. 50к өгсөн бол тэрэндээ таарсан л үйлчилгээ авна ш дээ. Өнөөдөр УБ-т хүн шиг өдрийн хоол идэхэд л 20к болно. Тэгэхэд бүр өдрийн 3 хоолтой 50к бол арай л дэндүү хямд үнэ.
2 | 1 Хариулах
Зочин [172.58.231.53] 2020/7/9
Хээ юугаар хийсэн хоол 20000 болдгийн?
1 | 0 Хариулах
Хэлээл байгаа [43.228.129.148] 2020/7/9
Би бас наадхыг чинь аль дээрээс "хумуус вареньтай талхаа голж шидлээ" гээд 3 сарын дундуур л мэдээ явахад анх хэлж байсан. Битгий 50000 гэсэн хатуу унэ тогтоо. Авах буудлуудаа унэлгээ хийчих. Хун бололцооныхоо хирээр ая тухтай байхыг бодно. 50000-dormitor, 75000-hostel or motel, 100000-lower level hotel, 125000-mediam hotel(business hotel), 150000-star hotel, 175000-high level hotel(lux), ... г.м. Буудлууд чинь ашгын телее байгууллага учраас хэн ч 50000-аар байрлуулаад алдагдал хулээх дургуй байгаа. Харин хумуус хамгийн их бухимдаад байгаа нь адилхан 50000 телчеед яагаад зарим нь тансаг буудалд ереендее ганцаараа тансаглаж байхад зарим нь бохир оюутны байрны умгар ереенд 5-6лаа стрессдэж байна гэсэн байна. Ийм муухай ялгавартай байдалд нь дургуйцээд байгаам. Тэгээд бохир оюутны байранд тусгаарлагдсан хумуус менгее хагасыг нь буцааж авъя гэсэн байсан.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.83] 2020/7/9
Avilagdaa nervegdsen uls shu. Ter avilgaar ireh gesen humuusig ni nuutsalj bgad bgag ni gaihaad baih yum alga
2 | 0 Хариулах
Зочин [217.228.59.112] 2020/7/9
Монголчууддаа хилээ нээ!!!
6 | 0 Хариулах
Гац [106.102.129.201] 2020/7/9
Энэ 5 шаардлага гэж тэнэг юм гаргалгүй бүгдийг хүсэлт өгсөнийх нь дарааллаар жагсаачих байсан юм. Яадаж хэн хэзээ харихаа мэднэ. Хэдэн сар тэсэх ёстойгоо мэднэ. Энэ долоо хоногт явчих болов уу гээд буудалд шал дэмий мөнгө төлж байхаар байр түрээсэлчвэл ямар их мөнгө хэмнэх байсан болоо!!! Наад МИАТ аа боль! Арай ард иггэдээ өвчин далимдуулж шулж маш их ашиг Олж байгааг чинь ард түмэн мэдэхгүй байна гэж бодоогүй биздээ? Та нар ард түмнээ яаж ингэж мөнгө олох боломж гэж харж чадаж байнаа?!?! Ийм хүнд үед харин ч хөнглөлтэй нисгэмээр юм!!!
10 | 1 Хариулах
Зочин [202.126.88.217] 2020/7/9
Битгий давар чи хөнгөлттэй нисгэ нтр та нарын гадаадруу албатай юм шиг дураараа явж гацсаны хар гайгаар монголд бга маниус нь татвараар тал зардлыг нь төлж хөнгөлөлттэй авчирна гэж юу бдын даваоцан сдакуд вэ
2 | 7 Хариулах
Зочин [203.63.100.166] 2020/7/9
Жил, хоёр жил гаран амьдраад ажилгүй болчихсон хүмүүс зөндөө байна. 2 жилийн өмнө корона гарна гэж мэдээд гадаад явах хэрэггүй л байсан юм байна л даа. Вангаг дууддаг байж.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.165.120] 2020/7/9
тэр ангууч мангууч яаж ирсийн?
12 | 0 Хариулах
Зочин [202.126.88.217] 2020/7/9
Чамд ямар хамаатайн мөнгөтэй хүн мөнгөө төлөөд ирсэн бн
0 | 5 Хариулах
Зочин [66.181.188.83] 2020/7/9
Mal min mung baigaa uguu n chuhal bish
0 | 0 Хариулах
Зочин [210.131.147.94] 2020/7/9
Зүгээр Цэрэнпунцаг, Ажнай, Хү, Асашорю, Элбэгдорж яаж ирснийг л тайлбарлачих л даа УОК-хоон
15 | 0 Хариулах
Зочин [210.131.147.94] 2020/7/9
Бүгд оюуны хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ангилал уу?
17 | 0 Хариулах
Зочин [66.181.181.110] 2020/7/9
гоё хэллээ гэж кз
5 | 0 Хариулах
Бас Гунбалай [43.228.129.148] 2020/7/9
Бас Гунбалайг мартаж
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.242] 2020/7/9
Энхтүвшин гэж хөгшин коммунист тусгаарлах байр хоногт 50 мянган төгрөг байх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэнээс болоод цөөхөн байртай, хүмүүсээ татаж чадахгүй байгаа. Хүн авна гэсэн буудлуудынхаа үнийг нь аваад, байрлах хүмүүс нь өөрсдөө сонголтоо хийгээд л шийдэж болмоор байгаа.
7 | 0 Хариулах
Зочин [172.58.231.53] 2020/7/9
Өдрийн 50000 бол хангалттай өндөр үнэ, Баянгол Улаанбаатар шиг зэрэглэл өндөртэй буудал биш хрв хоосон хүн тоож орохооргүй буудлууд үнэрхэж байгаад өөрсдөө л орлогогүй хохирох биз!!! Ядаж буудлын цэвэрлэгээг ном дүрмийн дагуу хийгээд сурчих!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.178.52] 2020/7/9
ontsgoy komissiin tanil taluud iim olon khun awchraad baykhad duusaa baylguy dee , kherew tiim yum baysan bol khardaj baygaa nukhduu !!!.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.178.52] 2020/7/9
BUU IIM UL BUTEKH YUM YARIACH , TEGEED L IIM UED AWILGA AWAAD L AWCHRAKH KHUMUUSEE SONGOOD L , ULS ORNYKHOO NUUTS BOLOLTSOOG OILGO , BUUN KHARDALT SERDELT , KHEN YAW GESEN YUM BE ? ZUGTAAJ YAWSAN NUKHUD OLON BAYGAA SHUU , ODOO EKH ORNO SANAW UU?
2 | 6 Хариулах
Зочин [66.181.188.83] 2020/7/9
Ugasa tegeh l heregteisht. Humuusig nislegt orj chadsnu guu yu goridogood hayachihdag
3 | 0 Хариулах
иргэн [65.49.126.35] 2020/7/9
UOK tanil taltai, erh medeltei humuusiig tataj avaad mungugui, uvchtei irgediig hayaj bgaa ni unen. Aav ni barilgiin companitai, eej ni consultingiin companytai sar bur olon say tugrug gereesee avch tsagiin ajil ch hiihguigeer amidardag bayan ailiin tsoo eruul huuhed Londongoos uvchtei, mungugui humuusiin urduur dairaad niseed irsen bna lee.
15 | 0 Хариулах
Зочин [66.181.181.110] 2020/7/9
уок.д ажилладаг 3 эмэгтэй авилгаар шинэ байр майр авсан гэж хүмүшс яриад бх юм.
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.129] 2020/7/9
atg shalgaj bgaa l gj zarlasan daa odoo tag
5 | 0 Хариулах
Зочин [66.181.181.110] 2020/7/9
нөгөө АТГ шалгаад бна гэсэн хариугаа мэдээллээч
12 | 0 Хариулах
Зочин [174.192.71.18] 2020/7/9
Notlogdoogvi gd heregsehgvi bolno!!
0 | 0 Хариулах