Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батболд: Түгжрэл, бөөгнөрөл үүсэхгүй бол замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хурдан морины салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өгөв.

Иргэдийг Хүй долоон худаг руу нэвтрүүлэхгүй

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд "Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийн хүрээнд баяр наадмын үед хурдан морины уралдаан болох Хүй долоон худагт очиж ажиллана. Энэ жилийн хувьд наадам цахимаар болох онцлогтой байгаа. Иргэдийг Хүй долоон худаг руу нэвтрүүлэхгүй. Үүнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана.

Тэнд байгаа тээврийн хэрэгслийн зогсоолыг ажиллуулахгүй байхаар зохион байгуулсан.

Иргэд хөдөө орон нутаг руу явах зорчилтыг хязгаарлах уу гэсэн асуултыг нэлээн асууж байна.

Урд жилүүдэд осол, зөрчил, түгжрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор хурдан морины уралдааны үеэр тодорхой хугацаанд хотоос гарах замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, хаах арга хэмжээг авдаг байсан. Энэ жилийн хувьд шаардлага гарвал тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг түр хаана. Хэрэв ийм тохиолдол гарахгүй бол хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Уяачид морьдоо ачиж, аваачиж уралдуулна. Тэдэнд зориулсан самбар бүхий зогсоол талбайд морьдоо аваачиж уралдуулаад буцаагаад аваад явна.

Орон нутгийн хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн чиглэлд алба хаагчдыг хуваарилан ажиллуулж байна.

Дарханы зам засвартай холбоотой Хүй долоон худгийн шинэ замаар иргэд зорчих болсон тул зохицуулагч нар ажиллана. Иймээс алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг хүсье" гэв.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад "Морь зурхайгаас гарах үед иргэдийн бөөгнөрөл үүсдэг учраас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх УОК, ЭМЯ-аас өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийг олноор нь бөөгнөрүүлэхгүй байх үүднээс тухайн нөхцөл байдалд нь уялдуулан хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авна. Хэрэв ийм тохиолдол гарахгүй бол хөдөлгөөнийг хязгаарлах үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй" хэмээн хариулав.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/274760017282961/