Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол өнөөдөр буюу долдугаар сарын 9-ний 11:40 цагт Төрийн ордны гадна болох гэж байна.
Уг арга хэмжээ Үндэсний баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анх удаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тугийг цэнгүүлэх тухай зарлигийг энэ оны зургаадугаар сарын 26-нд гаргасан байна.
Ингэхдээ Төрийн ёслолын журам батлах тухай 2015 оны Ерөнхийлөгчийн зарлиг болон Монгол Улсын Төрийг тугийг хүндэтгэн залах журмыг баримтлан зарлигаа гаргажээ.
Төрийн ёслолын журам батлах тухай Ерөнхийлөгчийн зарлигт:
8. Төрийн тугийг хүндэтгэн дээдлэх
Мөн Монгол Улсын Төрийг тугийг хүндэтгэн залах журамд энэхүү ёслолын дэгийг нарийвчлан заасан байдаг ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!