Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тав хоног амарна.
Баярын амралт долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд үргэлжилж долдугаар сарын 16-нд ажил эхэлнэ.
Ажил эхлэх өдрийн буюу Пүрэв, Баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гарсан эсэх талаар уншигчид асууж байгаа.
Энэ тухай эх сурвалж "Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Ингэснээр хууль ёсны тав хоногийн амралт дуусаад хоёр өдөр нь ажиллах хэвээрээ байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!