Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Морь унаач хүүхдийн халууныг нь үзэж оруулна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn 2018.07.10

Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины уралдааны салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/274760017282961/

"Хурдан морины салбар хороо бэлтгэл ажлаа хангасан. Энэ жилийн хувьд цахимаар наадам явагдана. Таван телевиз шууд дамжуулна. Морь унаач хүүхдийг оруулахдаа халууныг нь үзнэ. Ариутгах халдваргүйжүүлэх ажлыг хийнэ” гэдгийг Хурдан морины уралдааны салбар хорооноос онцоллоо.

  • 7 сарын 10-нд 07:00-11:00 цагт хязаалан нас, 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд уралдана 
  • 7сарын 11-нд 07:00 цагт азарга, 12:00 цагт их нас, 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.
  • 7 сарын 12-нд соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана

Ийнхүү уралдаан дууссаны дараагаар морь цоллох ажлыг Хүй долоон худагт зохион байгуулах аж. 

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Морь унаач хүүхдийн бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдөр уламжлалт байдлаараа Хүй долоон худаг дээр бүртгэл үргэлжлэн явагдаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүртгэл хийж байгаа.

Уяачдадаа хандаж хэлэх зүйл байна. Хурдан морины хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ч халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Даатгалд хамрагдсан байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх зэрэг өмнөх жилийнх шиг шаардлагыг тавина. Хурдан морины салбар комиссоос өнгөрсөн жил унаач хүүхдийн хамгаалалтын 200 хувцсыг үнэ төлбөргүй тараасан. Энэ жил хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг цаанаас олгохгүй учраас уяачид заавал хүүхдэдээ авч өгөх шаардлагатай. Хүй долоон худаг дээр бүртгэлийн үеэр даатгалын зургаан компани, хувцас хэрэглэл борлуулдаг хоёр ААН ажиллаж байгаа” гэв.