Гэрэлтүүлэг нь ахуйн хэрэглээний нийт цахилгаан зарцуулалтын 8 хувийг эзэлдэг.
Хэрэглэгчид ямар чийдэн сонгон хэрэглэж байгаагаас хамааран эрчим хүчийг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой. Энэ талаарх сонирхолтой тооцооллыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хийжээ.
Хэрэглэгчид стандартын 60 Вт-ын чийдэнг ижил хэмжээгээр гэрэлтүүлэх чадалтай буюу 11 Вт-ын эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээр соливол цахилгааныг 80 хувь хүртэл хэмнэж чадна. Мөн энэ төрлийн чийдэн нь улайсдаг чийдэнгээс 10 дахин удаан ашиглагддаг.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!