Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Монгол Улс есдүгээр сард Саарал жагсаалтаас гарах болсон

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монгол Улсыг Саарал жагсаалтаас гарах зөвлөмжийн дагуу даалгавраа сайн биелүүлсэн талаар өчигдөр бид мэдээлсэн.

Тэгвэл эцсийн шийдвэр есдүгээр сард гарах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ. 

Тэрбээр энэ тухай "Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор төрийн болон мэргэжлийн байгууллагуудын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны аравдугаар сард FATF-аас өгсөн зургаан үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн үр дүнг FATF-ийн цахим хуудсанд 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нийтэлсэн байна. Үндсэндээ Саарал жагсаалтаас Монгол Улс гарах болзлыг хангасан гэдгийг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас зарласан. Есдүгээр сард газар дээрх шалгалтыг хийгээд Монгол Улс Саарал жагсаалтаас гарах болсон сайн мэдээг дуулгая" гэв. 

Тус байгууллага цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хамгийн боломжит хугацаанд газар дээрх үнэлгээг хийж, шийдвэрээ гаргах юм.