Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй

Б.Ану
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14-нд баталсан 375-р тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 6-нд хүчингүй болгосон байна.

Энэ тухай Засгийн газраас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Хүчингүй болсон тогтоол:

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

 

ЗӨВЛӨМЖ ДЭМЖИХ ТУХАЙ  

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 39/21 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгасугай.

2. Монгол Улс байнга төвийг сахих талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу олон улсын сонорт хүргэх, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжсэн НҮБ-ын шийдвэр гаргуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд                                                              Л.ПҮРЭВСҮРЭН

Хууль зүйн сайд                                                                      Д.ДОРЛИГЖАВ

 


Хүчингүй болгосон тухай тогтоол:

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

 

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 05/04 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Зөвлөмж дэмжих тухай” Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд                                               Д.ЦОГТБААТАР

“Байнга төвийг сахих” гэж чухам юуг хэлж ойлгож байна вэ? Энэ нь дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого юм. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй. /Ц.Элбэгдорж/