Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Үхрийн мах нэг килограмм нь 12,600-15,500 төгрөгийн үнэтэй байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инцляц дөрөвдүгээр сард өмнөх оноосоо 4.7 хувиар өссөн байсан бол тавдугаар сард 3.3 болж буурав. 

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 12 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн 2020 оны зургаадугаар сарын II долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 8 нэрийн барааны үнэ тогтвортой, 10 нэрийн барааны үнэ буурсан бол 14 нэрийн барааны үнэ (43.8%) өссөн байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурджээ.

Эндээс өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инцляцыг онцолбол, дөрөвдүгээр сард өмнөх оноосоо 4.7 хувиар өссөн байсан инфляц бол тавдугаар сард 3.3 болж буурав. 

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 12 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн 2020 оны зургаадугаар сарын II долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 8 нэрийн барааны үнэ тогтвортой, 10 нэрийн барааны үнэ буурсан бол 14 нэрийн барааны үнэ (43.8%) өссөн байна.

Зураг. Хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өөрчлөлт

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Тухайлбал, махны үнэ энэ хугацаанд өссөн барааны жагсаалтад багтсан.

Хонины ястай мах л гэхэд 2020 оны 6-р сарын II долоо хоногт нэг килограмм нь дунджаар 10,393 төгрөг болж, өмнөх долоо хоногоос 164 төгрөгөөр, хонины цул махны үнэ 106 төгрөгөөр тус тус өссөн байв.

Энэ долоо хоногийн байдлаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8,500 төгрөг байгаа бол “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14,500 төгрөгөөр худалдаалж байна.

Харин үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12,640 төгрөг буюу долоо хоногийн өмнөхөөс 260 төгрөгөөр, цул махны үнэ 168 төгрөгөөр тус тус өсжээ. "Саруул" худалдааны төвд 15,500 төгрөг буюу хамгийн үнэтэй зарагдаж байна.

 
Эх сурвалж: ҮСХ

Үнийн судалгааны сагс дахь нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг. Энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг. Инфляц 2020 оны 5 дугаар сард 3.3 хувь гарсны 21.2 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 12.6 пунктээр буурсан байна.