Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Технологийн дэвшлийг эзэмшсэн СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 10
Сурталчилгаа

Сүүлчийн нүүдэлчин хэмээх Монголчууд бидний өнөө цагт тээн яваа уламжлал, шинэчлэлийн хослолыг зөвхөн Улаанбаатараас хайх шаардлагагүй. Харин хайр, аз жаргал гэрэлтэх жирийн нэгэн нүүдэлчин айл, тэр дундаа тэрхүү заагийг арилгах мэт Гэр интернэт, ДДЭШ зэрэг технологийн дэвшил хөдөө талын энгийн нэгэн малчны амьдралыг хэрхэн өөрчилж буйгаас харж болно.

Талын бэлчээрт хонио хариулан алхах малчин хүү, алс холын хөгжингүй оронд  суралцах залуус технологийн дэвшлээр дамжуулан бие биенээсээ суралцаж байна. Малчны хотхоноос ч дэлхийн боловсролыг дэвшилтэд технологийн тусламжтайгаар эзэмших боломжтой. Тухайлбал өнгөрсөн жил Хөвсгөлийн малчин хүү хонины бэлчээртээ дэлхийн технологийн манлай сургууль Массачусетсийн Технологийн их сургуульд 100 хувь тэтгэлгээр суралцах бэлтгэлээ хийж чадсан гайхалтай түүх бий. Энэ мэтчилэн бөмбөрцөг дэлхий маань технологийн үрсэнгүй хөгжлөөр хавтгай буюу хүн бүрд тэгш боломжийг олгож буйг бид харж байна. Түүнчлэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг ч технологийн дэвшлүүд бий болгосоор байгаа билээ.

Тиймээс Юнител групп орчин үеийн дэвшилтэт технологи жирийн малчны хотхонд хэрхэн хайр, аз жаргал, баяр хөөрийг түгээж буйг гайхалтай фото зургуудаар хүргэх “Гэр дүүрэн хайр” төслөө эхлүүллээ.

 
Ухаалаг утсаараа дуртай нэвтрүүлгээ шимтин үзэж буй ихэр эгч дүүс, Ховд аймаг
 
Увс аймгийн Наранбулаг суманд зусландаа буусан малчин н.Буянжаргал хүүхдүүдтэйгээ “нүүр тулж” ярьж буй нь
 
Дээхэн үед тэмээн дээрээс наран ойрхон байсан бол орчин үед тэмээн дээрээс сүлжээ ойрхон болжээ. Тэмээчин эмэгтэй
 
Гэр интернэтээ хоймортоо залсан Б.Цэгмид Б.Номинхүү нар технологийн дэвшилд өртөгчид биш, хэрэглэгчид ажээ. Ховд аймгийн Дөргөн сум
 
Хүчтэний өлгий нутаг Ховд аймгийн жаалууд. Дөргөн сум, Өгөөмөр баг
 
Шагайн наадгай хийх Дөрвөд хосууд болох С.Буянхишиг Д.Пагмадулам нар. Ховд аймгийн Дөргөн сум
 
Ишиг тэвэрсэн охин технологийн дэвшил ашиглан дэлхийн боловсролыг малчны хотоос эзэмших боломжтой. Ховд аймаг
 
Холын дурангаараа алсыг хэмжих малчин залуу Д.Алтансүх. Ховд аймаг
 
Тэмээчин залуугийн тэмээ ч гэсэн утсаар ярих гэв
 
Интернэтийн хөлгүй их далайд аялаж буй захчин эгч дүүс болох М.Амарсайхан, М. Дэлгэрмаа нар. Ховд аймгийн Манхан сум “Шар тохой”

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.