Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

IT инженерийн 2 жилийн эрчимжүүлсэн LEAP ХӨТӨЛБӨРИЙН 2-р ээлжийн бүртгэл 6-р сарын 15 хүртэл явагдана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Та өнөөдөр ямар ч мэргэжлийн, ямар ч туршлагатай байж болно. Хамгийн гол нь танд зорилготойгоор системтэй эзэмшсэн ур чадвар байвал дэлхийн ямар ч том корпорацуудад ажиллах боломжтой болсон. Программын мэдлэг, ур чадвар эзэмшихийн онцлог нь газарзүйн байрлал хамаардаггүй  тул монгол залуус ирээдүйд олон улсын түвшинд амжилттай ажиллах бүрэн бололцоотой. Иймээс энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн Нэст академи Монголд анх удаа олон улсын төвшинд программист бэлтгэх 2  жилийн эрчимжүүлсэн Leap хөтөлбөрийг тусгайлан 18-35 насны залуустаа санал болгож байгаа юм.

 

ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ: IT инженерийн дээд боловсрол олгох LEAP хөтөлбөрийн агуулга нь төгсөгчдөд эх орондоо болон дэлхийн аль ч улс оронд компаниудын бизнесийн модель, стратеги, шинэлэг санаа, бүтээн байгуулалт, ажиллах хүчний бодлогот хувь нэмрээ оруулан ажиллахад шаардлагатай мэдлэг, дадал туршлага, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ГАРАХ ҮР ДҮН: Дижитал шилжилтэнд өртөж буй дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлагад тулгуурласан практик мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтыг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бүрэн боловсруулах чадвартай ирээдүйн нэг түмэн инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: Салбартаа олон жил ажилласан туршлагатай багш нар хичээлийг голлон заахаас гадна туслах багш нар сурагчдын өдөр тутмын хичээл дадлага сургуулилтанд зөвлөгөө өгнө. Энэ нь хичээлээс хоцрогдох, үл ойлгох бэрхшээл үүсгэхгүй байх асар том давуу талтай. Гадны оронд тухайн мэргэжлээр суралцахад ахуйн зардал хоол, унаа, амьдралын хэрэгцээгээ оруулахгүйгээр зөвхөн сургалтын төлбөр 40 мянган доллараас эхэлдэг ч үүнийг LEAP хөтөлбөр дотооддоо хямд зардалаар шийдэж байгаа юм.

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛУУД:

  • Сүүлийн үеийн техник, технологиор бүрэн тоноглогдсон сургалтын танхим
  • 4 жилийн хөтөлбөрийг 2 жилд багтаан үзэж цаг хугацаа болон мөнгөө хэмнэх боломжтой. 2 жилийн дотор Монголдоо төдийгүй дэлхийд шууд ажлын байранд гараад ажиллах төвшний практик мэдлэгийг эзэмших болно.
  • Чадвараа ахиулан, Карьераа өсгөх
  • Өрсөлдөхүйц цалинтай болох
  • Эх орондоо хямд зардлаар дэлхийн боловсрол эзэмших
  • Лавива рестораны бэлтгэсэн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хоол
  • Суралцах хугацаандаа ITZONE, GrapeCity Mongolia зэрэг хамтрагч байгууллагуудын нэрэмжит тэтгэлгийг хүртэх, цалинтай дадлага хийх, олон улсын төсөлд оролцох
  • Амжилттай төгсөгчид дотоодын компаниудад урилгаар ажилд орох

Америкийн технологийн компаниудын ажлын байранд зуучлуулах зэрэг олон боломж давуу талыг эдэлнэ.

 
 

ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Мэдээллийн технологийн салбарт сонирхолтой, дэлхийд үнэлэгдэх Монголын нэг түмэн инженерийн нэг хэсэг болохыг хүссэн хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй.

 

ХУГАЦАА: LEAP хөтөлбөр нийтдээ 2 жил үргэлжлэх бөгөөд суралцагч 4 улирал суралцана. 1 Улирал 4 сар буюу 1600 цаг үргэлжилнэ. Хичээлийн цаг 09:00-13:00 хүртэл бөгөөд  ажлын өдрүүдэд 11:00- 14:00 хүртэл дадлагажих боломжтой.

 

БҮРТГЭЛ, УРАМШУУЛАЛ:  Leap хөтөлбөрийн 1-р ээлж анги бүрэлдэн хичээллэж эхэлсэн ба 2-р ээлжийн бүртгэл 2020 оны 6 сарын 15 хүртэл явагдана. Элсэгч нартай биечлэн уулзаж зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд цөөн суудал үлдсэн тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Web: https://nestacademy.mn/Leap

Фэйсбүүк: https://www.facebook.com/nestacademy.mn/

Имэйл: info@nest.edu.mn
Хаяг: СБД 1-р хороо, Blue Sky зочид
буудлын урд талын Meru Tower #504 тоот
Утас: 7507 7500

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.