Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: Нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн оршин суугчдад тулгамдсан асуудлыг шийдэх гарц бий

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ тойргынхоо сонгогчидтой уулзлаа. Эхлээд тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо буюу 100 айл, Баянбүрд, Тав, Зургаа, Долоон буудал, Дамбадаржаа орчимд үйлчилгээ эрхэлдэг болон оршин суудаг иргэдийн санал хүсэлтийг сонсов. Иргэдийн хэлж заншсанаар Есдүгээр дэлгүүрээс 32-ын тойрог, Таван буудал хүртэл барилгын материал, хайрга, шороо зардаг том оврын автомашинтай иргэд үйлчилгээ эрхэлдэг аж. Тэднийг “Шороо, тоос их босгодог. Явган хүний зам хааж зогсдог, химийн хүнд металл агуулсан бараа бүтээгдэхүүн ил задгайгаар борлуулж агаарын бохирдол үүсгэдэг” зэргээр оршин суугчид нь төвөгшөөж байсан бол үйлчилгээ эрхлэгчид нь “Бидний амьдралыг залгуулж байгаа ганц зүйл нь энэ шүү дээ. 20-30 жолоочын ард 200-300 хүн бий. Бидэнд зогсох өөр талбай гаргаж өгөхгүй хэрнээ байнга хөөж, туудаг. Газрын маргаантайн улмаас бид амьдралаа залгуулах эх үүсвэргүй болох нь. Энд ногоон байгууламж барина гэсэн боловч хэдхэн ширхэг суулгац тарьчихаад нэг ч удаа услаагүй. Ийм байдлаар энэ бүс нутаг хөгжихгүй. Харин Д.Мөнх-Эрдэнэ газрын “мафи”-тай тэмцэж байсан учраас дэмжинэ” хэмээн санал, гомдол, байр сууриа нэр дэвшигчтэй хуваалцсан юм. Хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ “Иргэдээ ч, үйлчилгээ эрхлэгчдээ ч орхигдууулалгүй ухаалгаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн үйлчилгээний төвтэй болгож, объект дотор байршуулан орчны борхирдлыг шийдэж болно. Гадна талбайд нь иргэддээ зориулсан тохилог орчин бүрдүүлэх боломжтой. Энэ асуудлыг төсвийн зөв хуваарилалт, шийдвэрлэх сэтгэл байж шийднэ” гэдгийг тайлбарлалаа.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн хэд хэдэн хороодын иргэдтэй уулзсан юм. Долоон буудал орчим буюу тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч З.Цэнгэлжаргал “Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг залуу үеийн төлөөлөл учраас дэмжиж байгаа. Энэ залууг хүмүүс газрын “мафи”-тай тэмцэгч гэдгээр нь мэдэх байх. “Туушин” зочид буудлын урд талбайг чөлөөлж, явган хүний зам байгуулсныг нь би их сайшаадаг. Төрийн албанд ажилласан хүмүүсээс ийм зоримог шийдвэр гаргаж ажилласан нь цөөн болов уу. Тиймээс нэр цэвэр, хуулийн мэдлэгтэй Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг дэмжихийг уриалж байна” гэсэн бол Б.Гангантөгс “Одоогийн УИХ-ын гишүүдын ихэнх нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон. Харин Д.Мөнх-Эрдэнэ нэр цэвэр, шударга бус үйлдэлтэй тэмцэгч гэдгийг нь мэдэх учраас дэмжинэ” гэлээ.

Хуульч Д.Мөнх-Эрдэнэ “Сүхбаатар дүүргийн ихэнх газар намаг ихтэй. Мөн ундны ус, худаг, цэвэр усны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Би энэ дүүргийн унаган оршин суугч. Гэр хороололд амьдарч байгаа ахмадад нарлах саравч, хүүхдүүдэд тоглох талбай алга. Энэ мэт шийдвэрлэх шаардлагатай ажил их байна. Үүнээс гадна хүнд суртал, авлигалтай тэмцэх нь чухал. УИХ бол хууль тогтоох байгууллага. Тиймээс тэндээс баталж байгаа хууль шударга, иргэдийн эрх ашигт нийцсэн байх ёстой. Иргэдэд боломж олгосон, тэгш орчин бүрдүүлэх хууль нийгэмд дутагдаж байгаа. Хэрэв УИХ-д сонгогдвол энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилгатай ажиллана” гэдгээ уулзалтын үеэр онцолж байв.

ФОТО

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.