Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Broadway” сүлжээ ресторанууд “Pocket” аппликейшнтэй хамтран ажиллаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Үйлчлүүлэгчдэдээ амттай хоол, чанартай үйлчилгээгээрээ хэдийн танил болсон “Broadway” сүлжээ ресторан нь 2003 онд үүсгэн байгуулагдсан ба өдгөө 17 жилийн хугацаанд “Broadway” сүлжээ ресторан, “Зочин” сүлжээ ресторан, “Hashtag” cheese & beer гэх 3 төрлийн нийт 14 салбар ресторан болтлоо өргөжсөн. Broadway сүлжээ ресторан нь үйлчлүүлэгчдэдээ үргэлж хамгийн сайн чанарын, гарал үүсэл тодорхой түүхий эд материалуудыг сонгон үйлчилдэг бөгөөд үйлчлүүлэгчдээсээ тогтмол санал хүсэлт авч үйлчилгээ болон үндсэн цэсээ жил бүр шинэчилж, шинэ соргог бүтээгдэхүүнүүдийг байнга санал болгодгоороо онцлог юм.

Ресторанаас захиалж буй хоолнуудыг тань олон улсын тэмцээнүүдээс тэргүүн байрын шагнал хүртсэн, мэргэжлийн мастер тогоочид гараа гаргаж хийдэг учраас Broadway-ийн хоолнууд өөрийн гэсэн амт чанар, трендлэг байдлыг бий болгож чаддагийн нэг жишээ нь Broadway Pizza билээ.

Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, үйлчилгээ авах соёл, хүсэл бодлыг үргэлж эрэлхийлж, судалж үйлчилгээндээ нэвтрүүлж ажилладгийн хувьд бид бэлэн мөнгө болон картын системийг халан гарч ирж буй төлбөр тооцооны шинэ хэлбэр болох финтек буюу “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн “Pocket” аппликейшнийг сонгон хамтарч ажиллаж эхэллээ.

Ингэснээр үйлчлүүлэгч “Broadway”-ийн сүлжээ ресторануудын аль ч салбараар үйлчлүүлэхдээ “Pocket” аппликейшнээ ашиглаад илүү хялбараар, илүү их урамшуулалтайгаар, ямар ч шимтгэлгүй төлбөр тооцоо хийх боломжтой болж байгаа юм.

Мөн “Broadway” болон “Pocket”-ийн зүгээс хамтран гаргаж буй урамшууллын купонуудаас худалдан авалт хийж илүү их урамшууллуудыг хүртэх боломж үүсэж байгаа юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.