Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний “wallpaper” илэрчээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нэгэн уран зургийг дэлгэцний “wallpaper” болгомогц зарим Андроид системтэй гар утаснуудын ажиллагаанд доголдол гарч байгааг сошиал сүлжээнд хүмүүс мэдээлж байна.

Samsung болон Google-ийн Pixel брэндийн гар утаснуудад энэ доголдол илэрчээ.

Уг зургийг дэлгэцний зургаараа сонгосны дараа гар утасны дэлгэц анивчиж эхэлдэг бөгөөд системийн түвшинд унтрааж асаахаас (factory reset) нааш засрахгүй байгааг мэдээлжээ.

Самсунг компани энэ алдааг зассан системийн хувилбарыг зургаадугаар сарын 11-нд гаргахаа мэдэгдсэн байна. Технологийн сэтгүүлч Богдан Петрован үүнийг туршиж үзэхэд Huawei 20 Pro загварын гар утсанд нөлөөлөөгүй бол Google-ийн Pixel 2 гар утсыг доголдуулж байгааг мэдээлжээ.

Одоогоор уг зураг ямар шалтгаанаар гар утсыг доголдуулж байгааг хэн ч тайлбарлаагүй байна. Зарим мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Андроид систем тухайн зургийг хамгийн сайн дүрслэлтэй дэлгэцэнд гаргах гэж шинжилгээ хийх үеэрээ өнгөний өгөгдлийг нь “ойлгохгүй” будилж байж болзошгүй гэжээ.

Эх сурвалж: BBC, 9ТО5Google