Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Стэнфордын зуны хөтөлбөрт 14-17 насныхныг бүртгэж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 3
Сурталчилгаа

Олон улсад чансаагаараа 4-т жагсдаг Стэнфордын их сургуулиас төрсөн бизнес эрхлэгч, холбогдох компаниуд өдгөө 2.7 их наяд ам.долларыг бий болгодог. Энэ нь эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 10т орох улсын үзүүлэлттэй тэнцэнэ. Тэдгээр бизнес дунд бидний сайн танил Google, Netflix, Instagram тэргүүтэй олон компани багтдаг. Цаашлаад 19 Нобелийн шагналтан төрсөн тус сургуулиас төр нийгмийн зүтгэлтэн олноороо тодорч гарсан бөгөөд тухайлбал, АНУ-ын 31-р ерөнхийлөгч Херберт Хувертийг дурьдаж болно. Энэхүү амжилтын цаана хэдэн мянган цагаар судлагдаж, туршигдаж, үр дүн нь батлагдсан сургалтын агуулга оршдог.

 

Гүрэн Академи нь жил бүр Стэнфорд Прэ-Коллежтой хамтран ирээдүйгээ зураглаж, мэргэжлээ сонгох чухал үед ойртож буй 14-17 насныханд зориулсан агуулгатай зуны хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд сонгогдсон хүүхдүүд АНУ-д Стэнфордын сургууль дээр өөрийн биеэр очиж суралцах боломж өгдөг ч  ч энэ жилийн хувьд Covid-19 гарсантай холбогдуулан   сургалтын агуулгаа цахим хэлбэрээр хүргэх гэж байна.

Гэсэн ч энэ нь өмнөх жилээс олон хүүхэд тус сургалтын агуулгыг хүртэх боломж бүрдэж буйгаараа давуу. Хэдий тийм ч сурагч бүр сонгосон хичээлийнхээ дагуу Стэнфордын өндөр ур чадвар бүхий багш нараас ганцаарчилсан хичээл зөвлөмж авах хуваарьтай тул бүртгэлийн тоо хязгаартай.

Сурагчид маань хоёр долоо хоногийн турш Стэнфордын профессоруудын зааварчилгаагаар сонирхолтой дадлага ажлуудыг хэрэгжүүлж, үр дүнтэйгээ тухай бүрт танилцаж, сайжруулалтын зөвлөгөө авах, цаашлаад манлайллын чадвараа сайжруулах зэрэг өөрийгөө танин мэдэх, ирээдүйн чиглэлээ илүү тодоор харах боломж бүрдэнэ. Энэхүү хөтөлбөр нь мөн гадны их дээд сургуульд сурахын давуу тал, сургалтын агуулга, дэлхийн хэмжээний профессор багш нарын хандлага ур чадвар, туршлагыг сонжих практик ач холбогдолтой боломж юм. 

Хөтөлбөрийн хүрээнд нэг сурагч нэг л хичээл сонгон суралцах боломжтой бөгөөд тухайн сонгосон сэдвээр нь Стэнфордын багш нар гүнзгийрүүлсэн мэдлэг олгоно. Бид энэ жилийн хувьд олон улсад хамгийн ач холбогдолтойд тооцогдож буй дараах сэдвүүдийг сонгон суралцуулах гэж байна.

Хичээлийн сэдэв:

  1. Хиймэл оюун ухаан 
  2. Физикийн ба байгалийн шинжлэх ухаан
  3. Биологийн шинжлэх ухаан инженерчлэл
  4. Биологийн шинжлэх ухааныг судлахуй: Бичил Био Материалууд
  5. Бизнес ба Энтрепренершип
  6. Криптограф/Математик/
  7. Сэтгэл судлал

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи линкээр орно уу:

http://www.gurunacademy.edu.mn/

https://www.facebook.com/gurunacademy

Бүртгэл хийх хугацаа: 2020.06.15

Хичээлийн үргэлжлэх хугацаа: Хоёр долоо хоног

Хичээл эхлэх өдөр: 2020.08.03

Хичээл дуусах өдөр: 2020.08.14


Холбоо барих:  77071797, 99092925, 88114081

Эм Си Эс Плаза, 1-р хороо, СБД, Улаанбаатар хот

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.