Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Бодь Даатгал ХК-ийн IPO-ны захиалга эрэлт ихтэй байна. Дуусах хугацаа: 2020.06.08”

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ оны анхны IPO болох Бодь даатгал ХК-ийн IPO-ны захиалга 2020.05.25-аас эхлэн албан ёсоор эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсоор захиалга авч эхэлснээс хойш ажлын 5 өдрийн хугацаанд МХБ-ийн арилжааны системд бүртгэгдсэн 2.3 тэрбум төгрөгийн, системд бүртгэгдээгүй боловч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр мөнгөө байршуулан захиалгаа өгсөн 0.5 тэрбум төгрөгийн, нийт 2.8 тэрбум төгрөгийн хувьцааны захиалга ирээд байна.

Захиалгын нийт хугацаа 14 хоног бөгөөд эхний 7 хоногийн хугацаанд 2.8 тэрбум төгрөг буюу нийт татан төвлөрүүлэх хөрөнгийнхөө талаас илүү хувийг татсан байгаа нь харьцангуй идэвхитэй байгааг илтгэж байна.

Өмнөх IPO-уудын захиалгын явцаас харахад сүүлийн өдрүүдэд Институциональ буюу Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон томоохон харилцагчид сүүлийн өдрүүдэд захиалгаа өгдөг учир захиалгын сүүлийн өдрүүдэд ихээхэн идэвхижих магадлалтай юм.

IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар БиДиСЕК ҮЦК, Андеррайтераар Тээвэр хөгжлийн банк болон Гаули ҮЦК ажиллаж байгаа бол Гэрээт Үнэт цаасны компаниудаар TDB капитал ҮЦК, Апекс ҮЦК нар тус тус ажиллаж байна.

Бодь даатгал компани нь нийт 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.

Бодь Даатгал компанийн IPО захиалгын хугацаа 2020.06.08-ны өдөр дуусах тул сонирхсон иргэд байгууллагууд одоо үнэт цаасны компани дээрээ очин захиалгаа өгөх боломжтой.  

 

Хувьцааны тухай мэдээлэл:

Санал болгох хувьцааны тоо

 

47,063,944

Санал болгож буй хувь

 

20%

Санал болгох үнэ

 

 

Олон нийтэд санал болгох үнэ

 

Захиалгын бүртгэлийн аргаар: 113 төгрөг

Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо

 

235,319,718 ширхэг

Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны ангилал

 

I ангилал

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.