Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
Мобиком Корпораци ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд COVID-19-ын эсрэг шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд утасгүй интернэтийн үйлчилгээг Улсын Нэгдсэн 1-р эмнэлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зэрэг эмнэлгүүдэд үнэ төлбөргүй нэвтрүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлгүүдэд “Мобинет Wi-Fi” утасгүй интернэтийг үнэ төлбөргүй ашиглах нөхцөлийг бүрдүүллээ.
Ингэснээр улсын хэмжээний томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн ажилтнууд 8 дугаар сарыг дуустал үнэ төлбөргүй интернэт ашиглах боломжтой боллоо. Та интернэтээ ашиглахдаа утасныхаа Wi-Fi тохиргоог идэвхжүүлээд Мобинет Wi-Fi сүлжээнд холбогдон цагийн хязгааргүй, хүссэн үедээ интернэтэд хандаарай. Мэдээж бусад үүрэн операторын хэрэглэгчид Мобинет Wi-Fi ашиглах боломжоор бүрэн хангагдсаныг дуулгахад таатай байна.
“Мобинет Wi-Fi’’ үйлчилгээг дахин сануулахад Мобинетийн сүлжээ нэвтэрсэн 1`000 гаруй байршилд хэрэглэгчид ашигладаг бөгөөд Миний Моби багцын хэрэглэгчид тогтмол үнэгүй ашиглах боломжтойгоороо онцлог юм. Хэрэв та дата багцгүй эсвэл бусад операторын хэрэглэгч бол Мобинет Wi-Fi цэнэглэгч картыг ашиглан гар утас, зөөврийн компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөс интернэтэд холбогдоорой.
Мобиком Корпораци ХХК
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





