Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

“MGL RUNNING CHANNEL”-аас Эх үрсийн баярыг угтан дэлхийн монголчуудын 5 км-ийн цахим уралдааныг зохион байгууллаа

ikon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монголын анхны гүйлтийн суваг “MGL Running Channel” нь эрүүл зөв амьдралын хэвшлийг уриалах тэр дундаа гүйлтээр хичээллэж байгаа болон эхлэх гэж байгаа хүмүүстээ мэдээлэл хүргэх, туршлагаасаа хуваалцах боломжийг бий болгох зорилготойгоор 2020 оны гуравдугаар сард байгуулагдсан.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа гүйлтэд дуртай монголчууддаа сошиалаар дамжуулан нэгдэх боломжийг бий болгосноор олон улсын томоохон тэмцээнүүүдийн мэдээлэл, зөвөлгөө, туршлагатай тамирчдын ярилцлага гэх мэт фэйсбүүк хуудас болон грүпээрээ дамжуулан хүргэж байна.

MGL Running Channel гүлтийн сувгаас Эх үрсийн баярт зориулан зохион байгуулсан Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыгаа хамруулсан анхны 5км-ийн Цахим гүйлтийн уралдааныг 5-р сарын 23-25 ний хооронд зохион байгууллаа.

Уг тэмцээн нь гүйлтээр дамжуулан эрүүл зөв амьдралын хэвшлийг дэмжих, бие биенээ урамшуулж гүйлтийн талаарх мэдлэг туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцох боломжийг бий болгох зорилготой.

Хэдийгээр дэлхий даяр цар тахалын улмаас хөл хорио тогтоогоод байгаа ч энэ удаагийн тэмцээнд дэлхий даяар тархан суугаа гүйлтээр хичээллэдэг гүйх сонирхолтой монголчууд анх удаа олноороо цахимд нэгдэн нийт 56 багийн 431 гүйгчид оролцжээ.

 

Оролцогчдын хувьд Монгол, Солонгос, Америк, Англи, Австрали, Австри, Бельги, Итали, Польш, Франц, Япон, Швед, Унгар, Швецари, Ирланд, Герман зэрэг 16 улсаас цахим хэлбэрээр гүйж оролцжээ.

Дэлхий даяар COVID19-ийн тархалт газар авсантай холбоотой олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа энэ цаг үед заавал товлосон газар уулзаж хамтаа гүйх биш тухайн байгаа газраасаа цахимаар оролцох, сэтгэл санааны эерэг дэмжлэг үзүүлэх, баг болсноор гүйх дуртай мөн гүйж эхлэж байгаа хүмүүсээ дэмжих гэдгээрээ уг тэмцээний онцлого оршино.

Цахим гүйлтийг зохион байгуулах санааг АНУ-д амьдардаг дэлхийд данстай элит гүйгч, дунд болон холын зайн гүйлтийн ОУ-ын хэмжээний мастер Ирис Мөнх санаачилж, МЖЛ Гүйлтийн Суваг, Хамтдаа алхаж гүйцгээе групп, izoneusa, хамтран зохион байгууллаа.

Ирис Мөнх нь Бостон, Нью Йорк, Чикаго, Токио, Берлин зэрэг 25 гаруй бүтэн марафон, 50 хагас марафон, олон удаагийн 5 км ба 10 км уралдаануудад оролцож байсан ба 2019 оны Берлин марафоноос мөнгөн медал хүртэж байсан туршлагатай тамирчин юм.

Нийт 56 баг оролцсоноос багийн дундаж дүнгээр:

  • 1-р байрыг Япон улсаас оролцсон Ц.Цэрэнбат ахлагчтай “Эрүүл монголыг хамтдаа” баг эзэлж алтан медал (гүйлтийн тэмцээний цахим медал), өргөмжлөл,
  • 2-р байрыг Монгол улсаас оролцсон Ц.Алтансүх ахлагчтай “iRUN Team-1” баг эзэлж мөнгөн медал, өргөмжлөл,
  • 3-р байрыг Д.Ганбат ахлагчтай “iRUN Ахмадын золбоо” баг хүрэл медал, өргөмжлөлийн эзэн боллоо.
 

Мөн шилдэг гэр бүлийн багаар “Аз жаргалтай гэр бүл”, “Цоглог гэр бүл”, “Ээж ба охид” багууд шалгарч, шилдэг өсвөр үеийнхэн багаар “Ironman club of Mongolia” баг, шилдэг ахмадын багаар “Амьдрал сайхан” ахмадын багшилдэг эмэгтэй багаар “Jogging moms”, “iRUN Ээжүүд хүчтэй”, “Эрхэмсэг 8”, хамгийн идэвхитэй багаар “Гүрэн Монгол”, хамгийн цоглог багаар “Актив-Адуунууд цаашаа”, “Актив-Тавлин”, “Sissi” зэрэг багууд шалгарсан бол олны хайрыг татсан багаар “Ээжүүд эмээ нарын баг”, харин багийн танилцуулгаар олны таашаалд нийцсэн багаар “Цэцгэн дундах зөгий”, “Нагасакигийн нисэгчид”, “Tokyo Running Mothers” багууд тус тус шалгарчээ.

 

Талархал

Цахим гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах санааг гаргаж нийт гүйгч, оролцогч нарт 5км гүйлтэнд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгсөн Ирис Мөнх болон уг тэмцээнийг зохион байгуулахад оролцсон Л.Эрдэнэчимэг, Э.Цэрэннадмид болон бусад бүх хүмүүст талархал илэрхийлье. Тэмцээний анхны цахим медалын загвар дизайныг бүтээсэн Карандаш ХХК-ын дизайнер К.Жанбота, өргөмжлөлийн загвар дизайныг гаргасан Б.Баярсайхан нартаа болон Дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэж тэмцээнд идэвхитэй оролцсон бүх багуудад, гүйгч нартаа талархаж буйгаа илэрхийлье.

MGL Running Channel гүйлтийн сувгаас цаашид 10км, хагас марафон, бүтэн марафон гэх мэт цахим гүйлтийн тэмцээнүүдийг цуврал хэлбэрээр зохион байгуулахаар  төлөвлөж байгаа бөгөөд дэлхий даяар тархан суугаа гүйх сонирхолтой, гүйлтээр хичээллэдэг монголчуудыгаа хамтран зохион байгуулж оролцохыг уриалж байна.