Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Витафит Инвест” ХХК эх орны хөрсөнд тариалсан луувангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр МОНГОЛ ЛУУВАН төслийг хэрэгжүүлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 30
Сурталчилгаа

-Монгол хүүхдүүдийн бие, сэтгэлийн дархлаа сайн байх нь улс орны ирээдүй тодоор гэрэлтэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйл-

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” сэдэвт үндэсний тавдугаар судалгааны тайланд дурдсанаар 6-59 сартай хүүхдийн дунд төмөр, А, Д аминдэм дутлын тархалт түгээмэл, Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг болохыг онцлон заасан байдаг. Иймээс Монгол Улсад хүүхдэд зориулсан хэрэгцээт аминдэмээр баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэн шаардлагатайг харуулж байна.

Энэ асуудлын хүрээнд шийдэл хайж явсан сурвалжлагч миний бие 20 гаруй жилийн түүхтэй Монголын үндэсний үйлдвэрлэгч "Витафит Инвест” ХХК-ийг зорилоо. 

“Витафит Инвест” ХХК нь “МОНГОЛ ЛУУВАН” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн зорилго нь эх орны хөрсөнд тариалсан луувангаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тариаланчдыг дэмжиж, эрүүл аюулгүй аминдэмээр баялаг  бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой байна.

МОНГОЛ ЛУУВАН төслийн хүрээнд ХХААХҮЯ-ын Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлсэн “Монгол ногоо” төсөлтэй хамтран эх орны хөрсөнд шүүсний зориулалттай  лууван  захиалгаар тариалуулан “Гоё брэнд”-ийн луувангийн шүүсэнд хэрэглэж, ард түмний гар дээр шинэхэн байдлаар хүргэж байна.

 

Төслийн удаахи шинэ бүтээгдэхүүн нь  “Бумбардай” 100% сахаргүй, жимс ногооны нухаш юм.  

 

Манай улсын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний дийлэнх хувийг импортын бараа эзэлдэг тул чанар, стандартын асуудал, шүүмжлэл дагуулах нь элбэг байдаг. 

“Бумбардай” жимс ногооны нухашийг эх орны хөрсөнд тариалсан лууван болон төрөл бүрийн амтлаг жимсээр үйлдвэрлэсэн учраас А, С, E, B аминдэм, K, Fe эрдэс бодисоор илүү баялаг бөгөөд хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай. Тухайлбал;

  • Хүүхдийн нүдний харааг сайжруулах
  • Хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих
  • Дархлааг дэмжих онцлогтой.

Мөн Амт, өнгө оруулагчгүй, хадгалах хугацаа уртасгах бодисгүй, сахаргүй болохыг "Витафит Инвест" ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга Б. Дэлгэрмаа онцолж, Витафитын итгэмжлэгдсэн лабораториор бүтээгдэхүүнүүдээ өдөр тутам баталгаажуулдаг гэж бахархалтайгаар ярилаа. Мөн энэхүү нухашийг гурван наснаас дээш насны хүүхдүүд хэрэглэж болно" гэдгийг хэлэв. 

"Витифит Инвест" ХХК нь чанарын менежментийн удирдлагын стандарт ISO 9001, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000, итгэмжлэгдсэн лаборатори ISO 17025 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлж баталгаажуулсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ ашигладаг байна. 

Түүнчлэн “Витафит Инвест” ХХК шинэхэн бүтээгдэхүүнийхээ нүүр царайгаар “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-ын “Бумбардай” хэмээх Монгол хүүхдийн дүрийг ашиглах эрх авсан нь онцлог байлаа. 

 

Монгол ахуй, зан заншлыг харуулдаг “Бумбардай” комик цуврал зурагт номыг мэдэхгүй хүүхэд гэж бараг байхгүй гэхэд болно. Бумбардай бол аав, ээжийн хайртай таван настай хэрсүү хүү. Тэр өөрт тохиолдсон үйл явдлаас амьдралыг ойлгох, сургамж авах, өв соёл, зан заншлыг хүүхдүүдэд таниулдагаараа онцлогтой дүр юм.  

Тиймээс Бумбардай хүүгийн дүрээр Монгол өв соёлоо таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл өндөр байгаагаа "Витафит Инвест" ХХК -ийн Төслийн менежер Ж. Номуундарь хэлж, сэтгэлээ хуваалцсан билээ. 

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байвч зах зээлийн үнээс өндөр байх зэрэг нь худалдан авагчдад тулгардаг асуудлын нэг. "Бумбардай” нухашны  үнэ импортын бараанаас хоёр дахин бага дүнтэй , дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр "Үндэсний" хэмээх үгийн үнэ цэнийг шингээж, монголын үндэсний үйлдвэрлэгч компани, Монгол контент бүтээгчидтэй хамтран ажиллаж байгаа нь түүхэн, бахархууштай үйл явдал юм. Мөн бяцхан үрсээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хооллох хүсэлтэй эцэг, эхчүүдэд “Бумбардай” сахаргүй, 100% жимс ногооны нухаш туслах болсон нь таатай хэрэг юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.