2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
10:00
S32
19°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°

"Жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс авч зарахдаа үнийг нь хөөрөгдөж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг
гэрэл зургийг MPA.mn

 Цементийн үнэ хөөрөгдөх, хомсдол үүссэн нөхцөл байдлын талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тодруулбал,  “Хэрэглэгчийн утас 115” утсанд иргэд хэрэглэгчдээс цементийн үнэ, нийлүүлэлтийн талаар ирүүлсэн санал гомдолд үндэслэн агентлагийн даргын 2020 оны тавдугаар сарын 05-гы өдрийн 01/29 тоот удирдамжийн хүрээнд цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг тус газраас хийжээ.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад иж бүрэн зургаан үйлдвэр, дөрвөн тээрэм ажиллаж, жилд 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүрдсэн бөгөөд дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангахаас  гадна жил тутам хоёр хүртэл сая тонн цементийг экспортлох боломжтой байна. 

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "COVID-19-тэй холбоотойгоор УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу цементин үйлдвэрүүд ажиллах хүчээ хэсэгчилсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж, өмнөх жилүүдээс оройтож үйлдвэрлэлээ эхэлсэн. Мөн гадаадын ажиллах хүч хөл хорионд орсон. Тухайлбал, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлээ огт эхлээгүй.

Өдөрт 3,000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай нэг үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон нь хомсдол үүсэх, зах зээл дээр үнэ нэмэгдэхэд ихээр нөлөөлсөн гэж үзэж байна.

Мөн “Монцемент” ХХК “МАК” ХХК гэхэд тавдугаар сарын 11-14-ний хооронд гурван өдрийн цахилгааны хязгаарлалтад орж үйлдвэрлэл нь саатсан. Мөн  зуух дулаан солилцуулагч зэрэг чухал дамжлагуудад саатал гарч , технологийн горим алдагдсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь жигдрээгүйгэээс болж бүтээгдэхүүн тасалдаж, үйлдвэрлэл багассан.

Үйлдвэрлэгчид цементийн үнэ, нийлүүлэлт, нөхцөл байдлын талаарх мэдэгдлийг олон нийтэд өгч байгаа ба бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт оруулаагүй байна. Харин жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс шууд очиж аван жижиглэнгээр зарахдаа үнийг хөөрөгдөж байна.

Өөрөөр хэлбэл цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоо бүрдээгүй” гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/180461323303760/?__tn__=%2CdkC-R&eid=ARDJHwkJDLac4H7C5PXj0-Qf1MgFJCJS2nCU3sLSgt8ERcqqRRHcPIB9Cd6L-EY_CFZVpNvhFNE74Vco&hc_ref=ARTC21rAnG-5kih7cjbC7sVBAJ1Xw_LA1PZ41J8aBh53IjEGWyhFdwYETrEx8dz5n_I

 

x