Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бэрхшээлийг даван туулах СЭТГЭЛИЙН ХАТЫГ хүүхдэдээ хэрхэн бий болгох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

“Хүчирхэг сэтгэл зүй”-тэй байна гэдэг амьдралын бүхий л шалгуурт хөл алдалгүй урагш тэмүүлэх хамгийн чухал чадвар юм. Тиймээс хайртай үрсдээ хүндлэн хайрлах, энэрч туслах,  мөн өөрийгөө сэдэлжүүлэх, бэрхшээлийг даван туулах гэх зэргээр хүчирхэг сэтгэлзүйн чадваруудыг багаас нь бий болгохын тулд эцэг эхчүүд бид яг одооноос хичээх хэрэгтэй билээ. Энэ удаад та бүхэндээ хүүхдээ сэтгэлийн хаттай болж өсөхөд нь хэрхэн дэмжих талаар зөвлөгөөг хүргэж байна.  

-Бэрхшээл саадыг даван туулсан хүмүүсийн тухай хүүхдийнхээ насанд тохирсон ном уншиж өгөөрэй. Эмэгтэйчүүд, өөр соёлтой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх зэргээр аль болох олон төрлийн хүмүүсийн тухай түүхийг үүндээ багаагаарай. Мөн насанд нь тохирсон тухайн сэдвийн хүрээнд сонирхон унших номын жагсаалт гаргаж өгөх, эсвэл хамтдаа номоо сонгоод уншуулаарай.

-Анги танхимд нь “суралцах цаг” буюу хүнд бэрхийг даван туулсан таньдаг хүмүүсийнхээ эсвэл хэн нэгэн хүний түүхийг бусадтайгаа хуваалцах боломжийг гаргаж өгөөрэй. Өөрийн болон гэр бүл, таньдаг хүмүүс, спортын одод эсвэл эрдэмтдийн тухай ярьж болно. Хүн ямар нэг зүйлийг хийж сурах хүртлээ олон дахин оролдож үзэх шаардлагатай учраас бүтэлгүйтэл бол сурах болон амжилтын нэг хэсэг гэдгийг хүүхдийнхээ насанд тохирсон үгсээр тайлбарлан ойлгуулаарай. Хэдий бид амжилтад хүрлээ ч (жишээ нь спортын од тамирчин) амжилт мөнх байдаггүй.

-Хүүхэд тань хэцүү нөхцөл байдалд (ер нь ямар ч нөхцөл байдалд) дасан зохицохгүй байвал түүнд давуу талуудыг нь хэлж өгөөрэй. Тэдэндээ “хүндэтгэлтэй ханддаг, сайхан сэтгэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, амархан сурдаг, хүчтэй, өөртөө итгэлтэй, мэриймтгий, шударга, асуудлыг шийдэгч, адал явдалд дуртай, хөгжилтэй, ухаантай, урлагийн мэдрэмжтэй, спортын авьяастай, зоригтой, шийдэмгий, онцгой, бүхнийг хайрладаг, халамжтай, сониуч, уншигч, бичдэг, түүхээ ярьдаг, эрдэмтэн, математикийн ухаантан, тайван, сайн сонсогч, аз жаргалтай, баяр баясалтай, сайн найз” гэх мэт эерэг үгсийг хэлээрэй. Мөн хүүхэд бүтэлгүйтэж байсан ч түүнийг үргэлж дэмжиж эерэг өнцгөөс хандаж байгаарай.

-Хүүхэдтэйгээ мэдрэмжийнх нь талаар ярилцаж, сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэхийг нь дэмжээрэй (“Мэдрэмжийнхээ тухай ярилцъя” хүүхдийн номыг уншаарай). Бидний мэдрэмжүүд үргэлж өөрчлөгдөж байдаг учраас зарим үед гуниглах эсвэл сэтгэл түгших нь хэвийн зүйл гэдгийг тайлбарлаарай. Бид бүгд л сэтгэл хөдлөлтэй учир хүүхдэд тань хүчтэй сэтгэл хөдлөл төрвөл санаа зоволгүйгээр хэн нэгэн итгэдэг хүнтэйгээ ярилцахыг зөвлөөрэй. Ярилцаж байгаа хүн нь сэтгэл хөдлөлөө эерэгээр даван туулахад нь туслах юм.

 

-Хүүхэдтэйгээ дараах асуултуудаас 1-2-ыг нь сонгон аваад ийм тохиолдолд өөрт нь ямар санагдах, дасан зохицох болон асуудлыг шийдэх ямар аргуудыг хэрэглэж болох тухай нь ярилцаарай.

-Ангийн чинь хүүхэд чиний тоглоомыг авчхаад өгөхгүй бол яах вэ?

- Шинэ цэцэрлэг эсвэл сургуульд шилжиж ирээд нэг ч хүүхэд танихгүй бол яах вэ?

- Найзуудтайгаа өндөр гулсуураас гулгамаар байгаа ч чи айгаад байвал яах вэ?

- Өдрийн хоолны мөнгөө алга болгочихоод өлсөөд байвал яах вэ?

- Хичээл тарсны дараа чамайг хэн ч ирж аваагүй, мөн ангийн чинь бүх хүүхэд гэр лүүгээ явчихсан бол яах вэ?

-“Чи намайг би чамайг ойлгоно” номыг хүүхдийнхээ хамтаар уншаарай. Номын гол дүр болох хүүхдүүдэд тохиолдож буй адал явдлуудын талаар болон хүүхдүүд хэрхэн дасан зохицсон тухай ярилцаарай. Хүүхдэд тань адилхан зүйл тохиолдвол ямар санагдах, хэрхэн даван туулах талаар бодлыг нь асуугаарай. Энэхүү харилцан яриан дээрээ үндэслэн хүүхдийн тань найз хүнд хэцүү байдалд орсон үед мөн хэрхэн тусалж чадах талаар санал бодлыг нь хуваалцаарай.

 

-Хүүхэд өөрт нь хэцүү санагддаг зүйлсийг хийж байвал үргэлж урамшуулах хэрэгтэй. Тэдний асуудлыг шийдэж өгөхөөс илүүтэйгээр “Чамд хэцүү санагдаж байгаа ч ингэж хичээж байгаа чинь тун сайн байна” гэх мэтээр урамшуулаарай. Мөн хийж байгаа зүйл нь хэр хэцүү байгаа талаар санаа бодлоо хуваалцахад нь дэм өгч “Яагаад чамд үүнийг хийх хэцүү байна вэ?” гэх мэт асуулт асууж болно. Гэхдээ хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үзэн, түүнийг сайн сонсох хэрэгтэй ч тэдэндээ өөрөө асуудлаа шийдэх боломжийг олгоорой. Хүүхэдтэйгээ дараах байдлаар ярилцаарай: “Үргэлж хичээж байдагт чинь би дуртай. Дахиад жаахан л хичээчихвэл бараг л болчихлоо. Үргэлж хамгийн сайнаараа хичээдэг чинь бахархмаар шүү. Одоо чамд хэцүү санагдаж байгаа ч амжилттай хийж чадна гэдэгт итгэж байна. Энэ асуудлыг өөрөөр яаж шийдэж болох вэ? Бүх зүйлийг нь хийж өгч чадахгүй ч чамайг хүсвэл тусалж болно шүү. Чамайг чадна гэдэгт итгэж байна. Гүнзгий амьсгал авч байгаад өөр аргаар дахиад хийгээд үз дээ. Өөртөө итгэж сурахын тулд хичээх хэрэгтэй. Амжилтад хүрэхийн тулд бид бүтэлгүйтэж, дахин оролдож бүтэлгүйтэж дахин оролдох болдог. Чи өмнө нь хийж чадсан юм чинь дахиад ч хийж чадна.”

-Хүүхдийнхээ бие даасан байдлыг аль болох дэмжиж, өөрийнхөө болон хүрээлэн буй орчныхоо хүрээнд шийдвэр гаргахыг нь урамшуулж байгаарай. Жишээлбэл, юу өмсмөөр байгааг нь, өрөөгөө хэрхэн тохижуулахыг хүсэж буйг нь, төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэмээр байгааг нь асуугаарай. Аливаа шийдвэр гаргах, зохион байгуулах явцдаа хүүхдээ оролцуулж тулгарч буй саад бэрхшээлийг шийдэхэд нь зоригжуулж, санаа бодол чухал бөгөөд үнэ цэнтэй гэдгийг сануулж байгаарай.

-Хүүхдээ чөлөөтэй тоглуулж “тооцоололтой” эрсдэл хүлээлгэж өөрийгөө сорих боломж олгоорой. Жич: “тооцоололтой” эрсдэл гэдэг нь хүүхэд бие махбодийн хувьд гэмтэхээр эрсдэл бус, харин тэдэнд алдаа гаргах, бүтэлгүйтэх, даван туулах орон зай гаргаж өгөх юм. Харин хүүхдээ чөлөөтэй тоглуулснаар хүүхэд өөрийн төсөөлөн бодох чадвараа ашиглан шинээр нээх, зохион бүтээх, барьж босгох, асуудлыг шийдэх боломжтой болно.

Энэхүү зөвлөгөөг Кью Эдүкэйшн байгууллагын EQ KiddyZ төслийн зүгээс албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байгаа сэтгэл хөдлөл нийгэмшихүйн чадвар хөгжүүлэх Сэтгэлийн хат номоос эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчдэдээ зориулан хүргэж байна.

Хэрэв та хүүхдэдээ энэхүү номоос гадна сэтгэл зүйн чадварт эерэгээр нөлөөлөх илүү олон ном сонирхох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор ороорой.  

 

Захиалга өгөх утас: 8600-0123

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/EQKiddyZ/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.