ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖУРАМ: Дипломат, албан паспорт эзэмшигч сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой үйл ажиллагаанд оролцвол төрийн албанаас хална

ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулжээ.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах аж.

Тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм байна.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
20
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.239] 2020/5/28
Хаха похаха, халаад л болно тийм үү!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.231] 2020/5/28
Дэлхийн ихэнх оронд цаазаар авах ялтай энэ хэрэгт Монгол улс ажлаас нь халаад л болоо гэж байгаа нь ЕХ-ны анхааруулганд хуцваа май гэж хариулж байна.
0 | 0 Хариулах
Zochin [61.156.116.106] 2020/5/28
Halaadal boloo yu yana daa ene mgol uls iim heregt oroltsolduul shuud halaad yal avah estoi
0 | 0 Хариулах
Зочин [92.38.148.9] 2020/5/28
Нэг хэсэг гадаад харилцааг эдийн засагжуулна гээд солиороод байсан.Гадаал харилцааг эдийн засагжуулна гэдэг нь гадаад харилцааны яамныхан хар тамхины картелууд болохыг хэлээд байж.
0 | 0 Хариулах
Ogtlogch [149.156.51.230] 2020/5/28
Sain zuuj bgd ajlaasaa l halagdahiinmuu te hkhk ineed hurchihlee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.72] 2020/5/28
Мексикийн картелуудыг Монголоос суралц гэмээр юм байна. Манайх бас л давж гарч байна шүү. Хөх толбо хүмүүүсч өөр юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.72] 2020/5/28
Хар тамхи хадгалсан, зарсан, хэрэглэсэн ардын хүүхэд шоронд. Гадаад яамных бол зүгээр л ажлаас халагдах юм байна гэж ойлголоо. Комичдоо зөвүү.
3 | 0 Хариулах
Гхх [202.126.89.239] 2020/5/28
Одоо ЕХ-ны хар жагсаалтад орохооргүй боллоо. ГХЯ сайн ажиллаж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.171] 2020/5/27
Өмнө нь халдаггүй байсын байна л даа Толгойг нь илээд явууулдаг байж гэж ойлгогдлоо
1 | 0 Хариулах
Зочин [174.192.140.148] 2020/5/27
Chadahuu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.236] 2020/5/27
duriin humuus diplomat passporttai harailgaj yawdag gesen unen uu. uursdud ni hariutslaga tootsohoos gadna ur huuhdiig ni turiin alband awahgui baih juramtai boloh ni zuw baih.
0 | 0 Хариулах
Зочин [104.232.37.185] 2020/5/27
Nuguu neg heseg hereg manduulaad baisan Franced ulsd bairlah elchingiin ajiltan Batsaihan mendiin nuhud yaasan be?
0 | 0 Хариулах
Ккк [66.181.161.75] 2020/5/27
Гадаад яам биш ээ хар тамхины яам
1 | 0 Хариулах
Зочин [45.8.223.7] 2020/5/27
sn bn
0 | 0 Хариулах
зочин [66.181.180.83] 2020/5/27
Нэг удаа насныхаа хоолыг "цөм" хийгээд халагдаад явахад юуны учир байх вэ, дипломат пастортын нэр хүнд ийм доор орсон улсыг хар байтугай жагсаалтад оруулахад гайхах явдалгүй болж дээ. 3 хоног ажил таслаад халагдах, 70 кг хар тамхи зөөж зараад халагдах ялгаагүй болжээ. Дампуурсан яам.
6 | 0 Хариулах
Зочин [103.136.254.9] 2020/5/27
umnu ni yaadag bsan yum bol
0 | 0 Хариулах
mgl [202.9.40.108] 2020/5/27
heden tugrugnii tuluu ulsaa hudaldah ni yu ch bish boljee, turiin albaniihand. Tur dandaa hulgaich nariin uur bolson bololtoi.
0 | 0 Хариулах
Уншигч [43.242.243.55] 2020/5/27
Гадаад харилцааны яамыг бүр мөсөн татан буулгах хэрэг гарлаа. Өөрийн ажилтнууд нь бүгд хар тамхи, янжуурын наймаачид гэж гадаадад зүслэгдсэн байдаг. Яана даа, Монгол Улс минь.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2020/5/27
тамхи зөөдөг сүлжээг таслаачээ. ТАМХИ гэж нэмэлтээр оруулах ёстой
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.54] 2020/5/27
Хар тамхи зөөвөл төрийн албанаас хасдаггүй байсан юмуу. Тэгээл зөөдөг байсан байх нь
9 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/5/27
Халаа л болчихоор наадуул чинь улс эх орноо зараад идээд байна шүү дээ. Маш хатуу хариуцлага үүрүүлж насаар нь хориоч энэ хэдэн хулгайчид чинь самарч гүйцлээ. Монголоос өөр хулгайчдадаа ийм ээлтэй ханддаг улс байна уу энэ дэлхийд
13 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.172] 2020/5/27
Халаад л болоо юу?
12 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2020/5/27
halah, eruu uusgeh g.m. busad buh arga hemjeegee avaach
2 | 0 Хариулах
ff [103.14.36.18] 2020/5/27
umnu ni barigdsan ch haldaggu bsn yum bn gj oilgoloo hahah
13 | 0 Хариулах