2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
08:00
S40
12°
09:00
S40
13°
10:00
S30
15°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S40
18°
14:00
S30
18°
15:00
S40
18°
16:00
S40
18°
17:00
S30
18°
18:00
S40
18°
19:00
S40
18°

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэснийг батламжиллаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт гардууллаа.

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Колумби улсын Богота хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг энэхүү жагсаалтад бүтгүүлсэн нь нүүдэлчин Монголчуудын идээ ундааны дээжийг дэлхийн соёлын өвийн сан хөмрөгт оруулаад зогсохгүй, гүү барьж, унага татахаас эхлэн ширэн хөхүүр урлаж, айраг исгэх хүртэл бүхий л үнэт зүйлийг өвлүүлэн уламжилж ирсэн малчин ард түмнийхээ мэдлэг, туршлагыг алдаршуулсан үйл явдал болсон.

Төв Азийн зарим оронд байх айраг төст ундаанаас Монгол айраг амт чанарын хувьд ялгардаг нь ширэн хөхүүртэй салшгүй холбоотой юм. Айрагны найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бүх витамин байхаас гадна кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр нэн баялаг болохыг эрдэмтэд судлан тодорхойлсон байдаг.

Манай орны Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь,Төв аймгууд “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн төв бөгөөд өнөөг хүртэл уламжлалт арга технологиор хөхүүрээ урлаж, айргаа исгэсээр байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв бөгөөд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хөхүүрийн айраг исгэх уламжлалт мэдлэг, арга технологи, зан үйлийг Монголчууд бид хойшид ч энэ хэвээр хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийг үндэстний хийгээд дэлхий дахины өмнө хүлээж байна.

Хэдийгээр өнөөдөр дэлхий нийт цар тахлын айдастай, уламжлалт баяр, ёслолыг тэмдэглэхийг хориглосон нөхцөл байдалд байгаа ч үндэстний дархлаа, оршихуйн амин судас болсон өв соёл, үнэт зүйлээ хадгалан, хамгаалж түгээн дэлгэрүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухлыг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

 

 

Эх сурвалж: БСШУСЯ

x