Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдээ татаж авсан үзүүлэлтээр манай улс ХБНГУ-ын ард бичигдэж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээллээ. 

Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 170 хүн ирсэн бөгөөд тэдний 93 хувь нь оюутан аж. 

Түүнчлэн өнөөдөр болон маргааш ОХУ-аас Алтанбулаг боомтоор монгол иргэдээ татан авахаар болсон. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Алтанбулаг боомтоор иргэдээ нэвтрүүлэх бэлтгэлийн хангахаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. 

Өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор 594 хүн эх орондоо ирэх бөгөөд тэднийг төмөр замаар Улаанбаатар хотод авчирч, тусгаарлана" гэлээ.

Он гарснаар хойш 62,111 хүн эх орондоо иржээ. Үүнээс зохион байгуулалттайгаар татаж авсан нь иргэний тоо одоогийн байдлаар 8,498 байгаагийн 3,480 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна. 

Гадаад улсад гацсан монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулахаар 900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татаж авч байгаа цөөн газрын нэг. Хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан байна. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна" гэв. 

ХБНГУ нь хүн амынхаа 0.28 хувийг гадаад улсаас татан авжээ. 

Гадаад улсад гацсан монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулахаар 900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.