2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
10:00
S32
19°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°

ЗУРА кино нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ рекорд тогтоолоо

ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг

Фантастик продакшны ээлжит уран бүтээл ЗУРА уран сайхны кино 5-р сарын 16-ны өдөр дижитал нээлт хийн үзэгчдэд хүрээд 10 хоножээ. Телевизийн дамжуулах сувгийн үйлчилгээ эрхлэгч СКАЙмедиа корпораци ХХК болон Юнивишн ХХК нарын хамтарсан анхны кино нээлт тун амжилттай болсон бөгөөд SKYmedia, Univision, SkyGO, ДДЭШ ТВ, LookTV платформуудаар нэгэн зэрэг шууд дамжуулсан юм. Харин нээлтийн дараахан тус платформуудын видео санд орсон билээ.

COVID 19 вирусийн тархалттай холбоотойгоор кино театрууд хаалгаа барьж, кино бүтээгчид уналтад орж эхлээд буй энэ үед Фантастик продакшныхан тулгарч болох олон бэрхшээлийг үл тоон, багагүй эрсдэл гаргаж сүүлийн хоёр ч бүтээлээ дижитал хэлбэрээр нээгээд буй нь энэ. Гэсэн ч энэ нь шинэ кино хүлээсэн үзэгч олонд маш амжилттай хүрсэн бөгөөд ЗУРА киноны үзэлт эхний 7 хоногоосоо л тэдний төсөөлөөгүй үр дүнг авчирч чаджээ.

 

Кино театрт нээлтээ хийсэн киног эхний 7 хоногт дунджаар 25 мянга орчим хүн үздэг бол, ЗУРА уран сайхны киног эхний 7 хоногийн байдлаар хэдийнээ 141,600 хүн үзсэн тооцоо гарсан нь Монголд нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ нэгэн шинэ рекордыг тогтоосон юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүх төрлийн бизнес дижиталчлагдаж эхлээд байгаа энэ үед кино салбар ч амжилттай дижиталчлагдаж болохыг Фантастикийн залуус бодитоор харуулж, шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсээр байгаад талархууштай.

ЗУРА киноны тухайд тус кино нь бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд тогтсон шударга бус байдлыг зоригтойгоор шүүмжилж, тод томруунаар харуулж өгсөн нь энэ цаг үед амьдарч буй хэн бүхэнд нэгийг бодуулж, хоёрын тунгаалгах гайхалтай уран бүтээл болсон байсныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Киноны гол дүрд Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир, жүжигчин Б.Батсайхан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.

С.Дуламсүрэн

 

x