2020/06/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
21:00
S26
18°
22:00
S26
16°
23:00
S26
15°
00:00
S26
14°
01:00
S26
13°
02:00
S26
13°
03:00
S29
12°
04:00
S29
12°
05:00
S29
12°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
16°

ГХ-ны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөв

ikon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнгийн талаар мэдээлэв.

Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах ертөнцөд эрүүл мэнд болон аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх асуудал олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах, халдварт өвчний цар тахлын үед бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний логистикийн төв байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа гишүүн орнуудад мэдэгдлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөв.

Энэхүү цахим чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” болон “Ази, Номхон далайн бүс нутагт цар тахал болон хямралаас үүдэн гарч буй нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүдийг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” гэсэн хоёр тогтоолыг хэлэлцэж баталлаа.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x