Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛСАТ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 25
Сурталчилгаа

ХҮЛЭЭН АВАГЧ ТӨХӨӨРӨМЖ ХЭРХЭН ШИНЭЧЛЭГДСЭН БЭ?

“Монголсат нэтворкс” ХХК маань олон сувгийн телевизийн үйлчилгээгээ 2017 оны 11-р сарын 07 ны өдөр албан ёсоор Монгол орон даяар нээн харилцагч, хэрэглэгчдэдээ дотоодын 60, гадаадын 40 нийт 100 гаруй сувгийг сарын суурь хураамжгүйгээр хүргэж байна. Бид хэрэглэгчдэд илүү ойр хүрч үйлчлэх үүднээс нийт 100 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдээ борлуулж байна. Тэгвэл бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дараа үеийн дэвшилтэт хүлээн авагч төхөөрөмжөө гарган үндсэн болон гэрээт борлуулагчдаараа дамжуулан худалдаанд гаргаж байна. Хэрэглэгч та бүхэн энэхүү дараа үеийн хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтайгаар олон олон нэмэлт боломж болон үйлчилгээнүүдийг авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

 

Хүлээн авагч төхөөрөмжийн модел: N8487B

N8487B ХҮЛЭЭН АВАГЧ ТӨХӨӨРӨМЖИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Хэрэглэгч та бүхэн шинэ хүлээн авагч төхөөрөмжийг ашигласнаар:

  • Цэс болон тохиргоо ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ хялбар болсон
  • Төхөөрөмжид ФЛАШ ДИСК холбох
  • Телевизийн хөтөлбөрийн дагуу САНУУЛГА ҮҮСГЭН хуулж авах, суваг солих
  • Хүссэн үедээ хуулж авсан хөтөлбөр болон нэвтрүүлгээ НӨХӨЖ ҮЗЭХ
  • Хөтөлбөр хуулж байхдаа ДАВХАР БУСАД СУВАГ ҮЗЭХ
  • Үзэж буй нэвтрүүлгээ ТҮР ЗОГСООХ, хэсэг хугацааны дараа ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
  • Төхөөрөмжийн удирдлагаар ТЕЛЕВИЗЭЭ ДАВХАР УДИРДАХ
  • Цахилгааны эх үүсгүүрээс шалтгаалан төхөөрөмж шатахаас БҮРЭН ХАМГААЛАГДСАН
  • Цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулж төхөөрөмжид ТОГЛООМ суулгасан зэрэг давуу талуудтай.

ШИНЭЧЛЭГДСЭН ТӨХӨӨРӨМЖӨӨ ХЭРХЭН ХУДАЛДАН АВАХ ВЭ?

Шинэ хүлээн авагч бүхий сансрын холбооны иж бүрэн тоног төхөөрөмжийн үнэ 205,000₮ бөгөөд шинэ төхөөрөмж худалдаанд гарч байгаатай холбогдуулан 185,000₮ болгон хямдруулж хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна. Хэрэв та энэхүү төхөөрөмжийг худалдан авахаар шийдсэн бол “Монголсат нэтворкс” ХХК –ны албан ёсны борлуулалтын цэгүүдээс гэрээ байгуулан хүссэн үедээ аваарай. Борлуулагчдын мэдээлэл болон байршлыг www.mongolsat.mn цахим хуудаснаас авах боломжтой.

ЛИЗИНГЭЭР ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хэрэглэгч та бүхэн бэлэн мөнгөөр худалдан авахаас гадна хэрэгцээндээ нийцүүлэн лизингийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм. Үүний тулд та манай үндсэн болон гэрээт борлуулагч цэгүүд дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй очиж гэрээ байгуулан худалдан авна. Та дараах нөхцөлүүдээс аль нэгийг нь сонгоорой.

 

СУВГИЙН ТОО НЭМЭГДЛЭЭ

Хот суурин газраас малчны хот хүртэл олон сувгийн телевизийн үйлчилгээг хурдан, шуурхай, чанартай хүргэсээр байна. 2019 оноос эхлэн манай компани техникийн өргөтгөл хийн үйлчилгээгээ тэлж сувгийн тоогоо 100+ болгон нэмэгдүүлсэн. Тэгвэл 2020 оныг угтан орон нутгийн болон төлбөрт сувгуудаа нэмсээр байгааг дуулгахад таатай байна.

 

“АЙЛ ӨРХ БҮРТ АЗ ЖАРГАЛЫГ” уриатай “Монголсат нэтворкс” компани ийнхүү хүлээн авагч төхөөрөмжөө шинэчилснээр хэрэглэгчид орчин үеийн технологийн дэвшил болох шинэ төхөөрөмж ашиглан, олон сувгийг өөрт тааламжтай нөхцөлөөр монгол орны хаана ч үзэх боломжтой.

 

Website :   www.mongolsat.mn

Утас: 7100-5555, 9320-5555

Та MOНГОЛСАТ апп-ийн сошиалд нэгдээрэй! 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.