Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

1072 хувьцааны ногдол ашиг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа

2012 оны 4-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн Газрын 216 тоот тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа буюу 1072х933₮=1,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг  эзэмшүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90₮-ийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2020 оны 2-р сарын 17-ны өдөр гаргасан. Жишээ нь 1072 хувьцаатай иргэн 1072x90=96,480₮-ийн ногдол ашиг авна.

Ногдол ашиг олгох үйл ажиллагаатай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2020 оны 5-р сарын 18-ны өдрийн 01/1259 тоот албан бичгийг брокерын компаниудад ирүүлсэн.

2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэнээс 856,030 нь үнэт цаасны данс нээлгээгүй, үнэт цаасны дансаа нээлгэсэн 1,656,738 иргэн байгаагаас 702,266 иргэн нь өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа холбуулсан байгаа тухай болон ногдол ашгийг үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, журамд нийцүүлэн олгох тул холбогдох ажиллагааг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг дурдсан байна.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд үнэт цаасны данс нээлгэсэн, тус дансандаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбуулсан байх шаардлагатай ба тус дансаараа дамжуулан ногдол ашгийн мөнгөө авах юм.

Иргэд яах ёстой вэ?

  1. Үнэт цаасны дансгүй бол Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компанид цахимаар эсвэл өөрийн биеэр хандан данс нээлгэх

/Гүүдсек ҮЦК-ийн цахим хуудас болон Фэйсбүүк мессенжерээр үнэт цаасны данс нээлгэх/

  1. Үнэт цаасны данс нээлгэсэн иргэд данс нээлгэсэн компанидаа хандан арилжааны банкны өөрийн нэр дээрх дансаа холбуулах, хүүхэд бол хүүхдийн мөнгө авдаг дансны дугаар, хадгаламжийн дансны дугаарыг бүртгүүлэх

/Гүүдсек ҮЦК-д данс нээлгэсэн иргэд бүртгүүлсэн дансаа шалгах, засах бол энд дарна уу/

  1. Гадаадад байгаа арилжааны банкны дансгүй иргэд цахимаар банкны данс нээх үйлчилгээтэй арилжааны банкуудад хандан банкны дансаа нээлгэн бүртгүүлэх боломжтой.

Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 болон “Эрдэнэс Монгол” ХК-ийн давуу эрхийн нэг ширхэг хувьцаагаа хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн өөрийн нэр дээр баталгаажуулах, хувьцааны ногдол ашгаа тэргүүн ээлжид олгуулан авахаас гадна Монголын хөрөнгийн бирж дээр буй хувьцаа болон бусад үнэт цаасны арилжаанд оролцох боломж нээгддэг.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжигдах үед иргэн, ААН тухайн арилжаанд оролцохын тулд үнэт цаасны дансыг өөрийн дээр нээлгэсэн байх зайлшгүй шаардлагатай бөгөөд тус дансаараа дамжуулан ногдол ашгийг олгуулан авах нь үнэт цаасны дансны олон боломжуудын зөвхөн нэгээхэн хэсэг юм.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.