Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины дугуйгаа хэзээ солих вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Автомашины хамгийн чухал эд анги бол мэдээж автомашины дугуй юм. Тэгвэл автомашины дугуйгаа хэзээ солих хэрэгтэй вэ? Яагаад өвөл, зуны дугуй гэж тусдаа байдаг,  ямар ялгаатай талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Авто машины дугуй гэж юу вэ?

Дугуй нь зам болон автомашин хоёрыг хооронд нь холбогч тээврийн хэрэгсэлд  ихээхэн нөлөөтэй, чухал эд анги юм. Одоогоор дэлхийд цастай, бороотой, мөстэй, эсвэл хэт халсан үед асфальтан зам дээр -50-аас +50 хэмийн нөхцөлд явах “супер дугуй” бүтээгдээгүй байгаа учраас автомашины дугуйг өвөл, зунаар нь солих шаардлагатай байдаг байна.                                       

Дугуйгаа хэзээ солих шаардлагатай вэ?

Өвлийн дугуй нь зуны дугуйнаас хээний бүтэц болон найрлагаараа ялгаатай тул уян хатан чанар нь бага температурт хадгалагддаг. Цас байхгүй ч гэсэн өвлийн дугуйнууд нь зуны дугуйнаас илүү хүйтэн асфальт дээр ажилладаг бөгөөд шөнийн хяруу үеэр "гулсах" эрсдэл бага байдаг. Тиймээс, тогтвортой температур 5-7 хэмээс дээш байвал та  өвлийн дугуйгаа "зуны" дугуйгаар сольж болно. 

Зуны дугуй

Зуны дугуйг хийсэн резиний хольц нь өндөр температурын халалтанд зөөлрөхгүй, мөн өндөр хурдтай явахад элэгдэх нь харьцангуй бага байдаг. Үйлдвэрлэгчид дугуйг бүтээхдээ өөр хоорондоо эсрэгээр нөлөөлөх шинж чанаруудыг сонгон, аль алинд тохирсон оновчтой шийдэл гарган үйлдвэрлэхийг эрмэлздэг. Үүний дүнд дугуйн өнхрөлтийн эсэргүүцлийг аль болох бага боловч барьцалдаx үрэлтийн хэмжээ ньсайн байхаар тооцож зуны дугуй бий болдог байна. 

 

Өвлийн дугуй

Зуны дугуй өвлийн нөхцөлд тохирдоггүй бөгөөд халтирч гулгах аюултай байдаг. Тиймээс хүйтэн нөхцөлд болон цас, мөстэй замд зориулан өвлийн дугуйг бүтээжээ. Өвлийн дугуйны резиний хольц нь хүйтний улиралд хүч дамжуулахад хангалттай уян налархай чанартай байна. Өвлийн дугуйг  тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн байдаг тул бусад дугуйнаас ялгах боломжтой юм. Тус  дугуйны газартай харьцаx эргэлтийн талбайн хээ болон бүтэц нь цас болон шавартай замд зориулагдсан учир зуны дугуйтай харьцуулахад явалт болон зүтгэлтийн шинж чанарыг илүү их үзүүлдэг байна. Мөн тус дугуйны хээ нь зуны дугуйнаас өргөн, хээ хоорондын зай томтой байхаас гадна хээний гүн нь илүү сайн суусан байдаг. Энэ нь цас, мөсний халтиргаатай үед автомашиныг гулгахаас сэргийлдэг. 

Хэдийгээр "дөрвөн улирлын дугуй" гэх дугуйг үйлдвэрлэгчид үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа ч энэ нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд тэр бүр тохирдоггүй. Тиймээс автомашиныхаа дугуйг өвөл, зунаар нь сольж өөрсдийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалах нь зүйтэй.   Мөн дугуйгаа сонгохдоо найдвартай, чанартай байдлыг нь харгалзан үзэж сонголтоо хийснээр нэг авсан дугуйгаа илүү удаан хэрэглэх боломжтой. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.