2020/06/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
18:00
S26
18°
19:00
S26
17°
20:00
S30
16°
21:00
S29
14°
22:00
S26
12°
23:00
S26
11°
00:00
S29
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S31

Чай Вэньруй: Хятадын төр засгаас Монгол Улстай харилцах найрсаг бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана

ikon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.

Хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлж, хэдийгээр урт хилээр хиллэдэг ч өнөөдрийг хүртэл COVID-19 цар тахлын хоёр улсын хооронд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байгаа нь олон улсад үлгэр жишээ хамтын ажиллагаа болж байгааг онцлов. Цаашид энэ амжилтыг бататгаж, сонор сэрэмжээ бууруулахгүй, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.

Дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ, COVID-19-ийн үед Хятад улс оновчтой арга хэмжээг шуурхай авч, өндөр зохион байгуулалтын дор өвчний байдлыг хяналтандаа авсанд баяр хүргээд, энэхүү цар тахлыг дэлхийн улс орнууд эв санааны нэгдэлтэй, хамтын хүчээр давж гарах нь чухал гэдгийг онцлов. Мөн тэрээр цар тахлын онцгой үед хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Чай Вэнруй хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбараас гадна хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа COVID-19 цар тахлын үед бие биенээ дэмжих нь Монгол, Хятадын ард түмнийг улам ойртуулж, найрамдалт харилцаа улам бэхжиж байгааг дурдаад  Хятадын төр засгаас Монгол Улстай харилцах найрсаг бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x