Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ам зайлагч хэрэглэх 9 ШАЛТГААН

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 19
Сурталчилгаа

Бид өдөр тутамдаа шүдээ угаахаас гадна ам зайлагчийг тогтмол хэрэглэхийг эмч, мэргэжилтнүүд үргэлж зөвлөдөг. Тэгвэл ам зайлагч нь бидний эрүүл мэндэд хэр чухал талаарх  мэдээллийг хүргэж байна.

  • Шүд цооролтоос хамгаалдаг

Ам зайлагч зөвхөн бактерийг устгаад зогсохгүй шүд цооролтын гол шалтгааныг давхар устгадаг байна. Ам зайлагчийн найрлагад агуулсан фотор нь шүдний пааланг бэхжүүлдэг.

  • Насанд хүрэгчдийн шүдийг чулуужихаас хамгаалдаг.

Шүдээ дутуу цэвэрлэснээр шүд чулууждаг. Энэ нь олон төрлийн бичил биетэн үржих шалтгаан болдог. Хэрэв таны шүдэнд аль хэдийн чулуу үүссэн бол та шүдний эмчид хандахаас өөр аргагүй. Гэхдээ цаашид чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх нь тийм ч хэцүү биш. Ам зайлагч тогтмол хэрэглэвэл цаашид шүдэнд ямар нэгэн үлдэгдэл үлдэх эрсдэлийг бууруулна. Учир нь ам зайлагч  бактерийн өсөлтийг бууруулж, хоолны үлдэгдлийг механик аргаар зайлуулахад тусалдаг байна.

  • Бактерийн эсрэг тэмцэнэ

Амны хөндийд маш олон бактери байдаг бөгөөд энэ нь тэнцвэрт байдлаа алдвал амны хөндийн өвчлөлөөс гадна бусад биеийн эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байна. Ам зайлагч хэрэглэх нь бактерийн тоог эрс бууруулж, үржлийн явцыг удаашруулдаг. Дэлхийн олон шилдэг эмч нар одоо цаг үед маск зүүх, гар угаахаас гадна амны хөндийг Listerine ам зайлагчаар сайтар зайлж байхыг зөвлөж байна.

  • Шүдний байгалийн өнгийг сэргээнэ

Шүдний паалан харлах нь амны хөндийн  эрүүл ахуй хангалтгүй, тамхи татах, зарим нэгэн хоол хүнс, ундаа тогтмол хэрэглэснээс үүдэлтэй байж болно. Найрлагандаа эфирийн тос агуулсан ам зайлагчийг тогтмол хэрэглэснээр пааланг цайруулж, өнгө өөрчлөгдөхөөс сэргийлнэ.

  • Амны эвгүй үнэрийг арилгана

Ам зайлагч нь амны хөндийн бүхий л хэсгийн үлдэгдлийг зайлуулдаг. Нянгийн эсрэг арга хэмжээ авсны ачаар тэд удаан хугацаанд эвгүй үнэр /амьсгал/ гарахаас сэргийлж чаддаг.

  • Шүдний пааланг бэхжүүлнэ

Ам зайлагчийн найрлагад агуулагддаг фтор нь шүдний пааланг сэргээж, илүү нягт, бат бөх болгодог. Энэ нь бактери болон тэдгээрийн ялгаруулж буй хүчлийн нөлөөн дор шүд гэмтэхээс сэргийлдэг.

  • Буйлнаас цус алдахаас сэргийлнэ

Буйлнаас цус алдах гол шалтгаан бол буйлны үрэвсэл юм. Шүдний өнгөрийн бактериуд буйлнаас цус алдахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ам зайлагч амны хөндийг сайтар цэвэрлэж, буйлны эрүүл байдлыг хадгалж, цус алдалтаас сэргийлдэг.

  • Хоол идсэний дараа амны хөндийг цэвэрлэх

Шүдний сойз нь хүртээмжгүй хэсэг дэх хоолны үлдэгдэл, өнгөр, бактерийг бүрэн устгах чадваргүй байдаг. Шүд болон шүд хоорондын зайг өндөр чанартай хэрэглэхийн тулд ам зайлагч хэрэглэж хэвших нь зүйтэй.

  • Шүд болон буйлны цогц арчилгаа

Ам зайлагч нь олон төрлийн үйлчилгээтэй байдаг. Буйлыг хамгаалах, эвгүй үнэр дарах, шүдний пааланд бактери үүсэх зэрэг олон өвчлөлөөс сэргийлдэг байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.