Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ZURA киног хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрөгч Бямба гарагт Фантастик продакшны ээлжит уран бүтээл ZURA УСК Монголд анх удаа дижитал хэлбэрээр нээлтээ хийлээ. Фантастик продакшн нь киноныхоо дижитал нээлтийг хийхдээ Юнивишн ХХК, Скаймедиа корпорацитай хамтран ажилласан бөгөөд Univision, Skymedia,  LookTV, ДДЭШ ТВ, SkyGo платформуудаар кино нээлт амжилттай болж үзэгчдийн хүртээл болсон юм. Үзэгчдийн дунд хүлээлт өндөртэй байсан ZURA УСК нь дижитал нээлтийнхээ үеэрээ ганцхан удаа гарсанд киног үзэж амжаагүй үзэгчид сэтгэл дундуур байгаагаа сошиал орчинд илэрхийлж багагүй шуугиан тариад байсан. Тэгвэл үзэгчдийн энэхүү хүсэлтийг харгалзан үзэж өнөөдрөөс эхлэн ZURA УСК нээлтээ хийсэн платформуудын видео санд орохоор болжээ.

COVID-19 өвчний дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосны улмаас дэлхий даяар олон кино нээлтээ хийж чадахгүй, кино салбар уналтанд ороод байгаа энэ үед ZURA кино орчин үеийн технологийн шийдлийг ашиглан дижитал хэлбэрээр нээлтээ хийсэн нь шинэлэг бөгөөд цаг үеэ мэдэрсэн алхам байлаа.

ZURA уран сайхны кино нь нийгэмд тогтсон шударга бус байдлыг зоригтойгоор шүүмжилж, тэмцэхээс ч зайлсхийдэг шударга бус үйлдлүүдийг үзүүлж, мартагдах ёсгүй ч мартагдсаар ирсэн хэргүүдийг бүтээлчээр харуулан үзэгчдийг дахин гайхшруулж чадсан уран бүтээл болжээ. Киноны гол дүрүүдэд Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир, жүжигчин Б.Батсайхан, жүжигчин С.Болд-Эрдэнэ болон залуу уран бүтээлч С.Идэрмаа нар тоглосон байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.