Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Улсын хэмжээнд 923.1 мянган толгой мал хорогджээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 18.8 сая нь буюу 60.8% нь энэ оны эхний дөрвөн сард төллөсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Өөрөөр хэлбэл, 

  • Эм хонины 68 хувь,
  • Эм ямааны 61.3 хувь,
  • Ингэний 35.2 хувь,
  • Үнээний 34 хувь,
  • Гүүний 19.6 хувь нь төллөжээ.

Нийт гарсан төлийн 96.1 хувь буюу 18.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 214.1 (1.2%) мянгаар өсжээ.

Түүнчлэн том малын зүй бус хорогдол энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 923.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 481.6 (2.1 дахин) мянгаар нэмэгдсэн байна.

Харин дөрөвдүгээр сарын хувьд 365.1 мянган толгой мал хорогдсон нь эхний дөрвөн сард хорогдсон малын 39.6 хувийг эзэлж байгаа аж.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • хонь 480.3 мянга,
  • ямаа 342.7 мянга,
  • үхэр 63.1 мянга,
  • адуу 36.8 мянган толгой,
  • тэмээ 285 толгой хорогдсон. 

Үндсэндээ нийт хорогдсон малын 52 хувийг хонь, 37.1 хувийг ямаа эзэлжээ.