2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29

Замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан алба хаагчийг мөргөжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол өчигдөр орой гарсан байна.

Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 11-ний буюу өчигдөр орой 19:28 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн уулзварт замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг Subaru forester маркийн машинтай жолооч мөргөжээ. Тухайн үед зуслангийн чиглэлийн замын ачаалал их байсан тул алба хаагч зохицуулалт хийж байсан байна.

"Одоогоор цагдаагийн биеийн байдал гайгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч гэмтлийн зэрэг тогтоогдоно.

Уг осолд холбогдох хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. 

Урьдчилсан байдлаар Subaru forester маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн Жолоочийн үүрэгт: зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих заалтыг зөрчсөн нь тогтоогдсон" гэж Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн гэмтлийн зэргээс хамаарч хүлээх хуулийн хариуцлага нь нэмэгдэх аж.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x