Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс 94 настай экс ерөнхийлөгчийнхөө бэлгийн дарамтын хэргийг шалгаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Франц улсын ерөнхийлөгч асан Жискар Д'Этэйн

Франц улсын прокурорын газар тус улсын ерөнхийлөгч асан 94 настай Валери Жискар Д’Эстэйнтэй холбоотой бэлгийн дарамтын хэргийг шалгаж эхэлснээ Даваа гарагт зарлажээ.

2018 онд түүнээс ярилцлага авч байсан Германы сэтгүүлч эмэгтэй гуравдугаар сард гомдол гаргасан юм байна.

Тухайн үед экс ерөнхийлөгч Парис дахь албан тасалгаандаа 37 настай сэтгүүлч Анн Катрин Стракег хүлээн авч уулзахдаа хэд хэдэн удаа ар нурууг нь илсэн ажээ.

 
Германы сэтгүүлч Анн Катрин Страке

Жискар Д’Эстэйн нь Франц улсын ерөнхийлөгчөөр 1974-1981 онуудад сонгогдон ажиллаж, дахин сонгуульд өрсөлдөөд Франсуа Миттеранд ялагдаж байсан юм.

Сэтгүүлч эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сард экс ерөнхийлөгчийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ. 2018 оны арванхоёрдугаар сард болсон уулзалтын дараа гэрэл зураг авхуулахаар хамт зогсож байхдаа Д’Эстэйн сэтгүүлч эмэгтэйн нурууг гурван удаа илсэн гэнэ.

Өчигдөр Страке экс ерөнхийлөгчийг шалгах болсон шийдвэрийг сонсоод баяртай байгаагаа мэдэгдээд Францын прокурортой хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP