Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.05.12/

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.12/

https://www.facebook.com/iKonNews/videos/554001985257013/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар 4,250,000 хүн өвчилж, 286,000 хүн нас барсан байна. Мөн 1.5 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 72,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барсан байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 27 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Өчигдөр ЗӨСҮТ-ийн баг ачааны хоёр онгоцыг тээвэрлэн ирсэн ачаатай нь ариутгасан.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 241 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсан. Гадаадын 6 улсаас 37 дуудлага ирлээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Франц, БНТУ, БНСУ, БНЭУ-аас 10 хүн холбогдож мэдээлэл зөвлөгөө авсан байна.

Дэлхий дахины мэдээллийг харвал өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явж байна. Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчлөх явцдаа олон хүнд халдвар тараах, өвчлөөд эдгэрсэн ч гэсэн коронавирусийн дархлал тогтох нь бага байгаа учраас хүн болгон би өртөмтгий гэж үзэн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй сануулж байна.

Хөл хорионы дэглэмээ сулруулах цаг болоогүйг Ухань хотын жишээ харуулж, тус хотод дахин халдвар гарлаа. Мөн халдварын тархалтыг хяналтандаа авсан гэж байсан БНСУ-д дахин халдвар гарч 70 хүн өвчлөн 2 хүн нас барсан байна. ХБНГУ-д хөл хорио суларсны дараа өвчлөл нэмэгдэж байгааг мэдээллээ" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.