Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн эмийн борлуулалт 21 хувиар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2020 оны эхний дөрвөн сард 117.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.1 тэрбум төгрөгөөр буюу 10.8%-аар буурсан гэдгийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 117.9 тэрбум төгрөг болж, 18.8 (19.0%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурсан нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 82.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.8 (14.3%) тэрбум төгрөгөөр буурснаас голлон шалтгаалсан аж. 

Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор гурван сая даатгуулагч хамрагдсан байна. Үүний

  • 24.8 хувь нь шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд,
  • 4.6 хувь нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд,
  • 70.6 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2020 оны эхний дөрвөн сард 12 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 тэрбум (23.0%) төгрөгөөр буурсаныг мөн мэдээлэв. 

Тухайлбал, зүрх судасны эмийн борлуулалт 2020 оны эхний дөрвөн сард 5.6 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 46.5 хувийг эзэлж байгаа аж. 

Дөрөвдүгээр сард эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 3.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 47.3 сая (1.5%) төгрөгөөр буурчээ. 

Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг хамгийн их борлуулалттай 5 эмийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад

  • Зүрх судасны эмийн борлуулалт 1.1 тэрбум төгрөг (16.8%),
  • Халдварын эсрэг бэлдмэлийн эм 1.7 тэрбум (37.3%) төгрөг,
  • Ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 504.1 (33.2%) сая төгрөг, даавар,
  • Дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэхээс сэргийлэх бэлдмэл 37.3 (6.4%) сая төгрөгөөр буурсан

Харин сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 197.6 (21.2%) сая төгрөгөөр нэмэгджээ.