Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын сорьцод лабораторийн шинжилгээ хийж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит хурлаа хийж, нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Өчигдөр улсын хэмжээнд нийт 147 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Мөн энэ өдрийн хурлаар Чингэлтэй дүүрэгт хийж буй дадлага сургуулилалтын талаар мэдээлэл өгөв. 

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарсан уу?

А.Амбасэлмаа: -Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний сорьц нь өчигдөр наашаа гарч, өнөөдөр өглөө ирсэн. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторид шинжилгээ хийж байна. 

-ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн байдал ямар байна вэ?

А.Амбасэлмаа: -Эмчилгээ хийлгэж буй 28 хүний биеийн байдал тогтвортой дунд, хоёр хүн нь хүндэвтэр байгаа.

-Нүүдлийн шувуугаар халдвар дамжих эрсдэл бий юу?

Д.Нарангэрэл: -Нүүдлийн шувуугаар дамжин коронавирусийн халдвар ирсэн, тархаах магадлалтай тухай мэдээлэл, судалгаа одоогоор байхгүй. 

Харин гэрийн тэжээвэр амьтдаас шинэ коронавирус илэрсэн. Ингэхдээ эзнээсээ халдвар авч өвдсөн байгаа. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гэрийн тэжээвэр амьтдаа дагуулан гадагш гарахгүй байх, гарсан тохиолдолд хүнээс 1.5 метрээс багагүй зайтай байлгах зөвлөмжийг гаргасан. 

-Манай улсад голомтлон тархах эрсдэл ямар байна вэ?

А.Амбасэлмаа: -Энэ бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. ДЭМБ-аас цар тахал гэж зарласан нь халдварын тархалтын цар хүрээ нэмэгдэж, бүх улс оронд халдвар тарах эрсдэл өндөр болсон үед дэлхийн улс орнууд анхаар гэсэн дохио юм.

Манай улс зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа тусгаарлаж, хавьтлуудыг хяналтдаа байлгаж чадаж байгаа. Гэхдээ энэ бол шинэ вирусийн халдвар учраас эдгэрсэн ч дахин өвчлөхийг үгүйсгэхгүй, шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүмүүсийг байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс хэзээ ч гарах эрсдэл байгаа гэж бодож, хүн бүр анхаарал сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/285747502586522/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.